Харилцагч та ХХБанкны салбарт очихгүйгээр, зайнаас харилцагчаар бүртгүүлэх хүсэлтээ илгээхийг хүсвэл Танилт нэвтрэлтийн нэгдсэн ДАН системийн тусламжтай хүссэн газраасаа хормын дотор хүсэлтээ илгээн харилцагчаар бүртгүүлэх боломжтой.
*Банкны тухай хуулийн дагуу гарч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлэхийн тулд харилцагчийг танин баталгаажуулан бичгээр гэрээ байгуулах шаардлагатай.
Эрхэм харилцагч Та зайнаас банкны харилцагч болж, банкны бүх төрлийн үйлчилгээг авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Хэрэв та ХХБанкны гүйлгээ хийх эрх бүхий “ТиДиБи Онлайн” цахим үйлчилгээнд бүртгэлтэй бол банкны салбар орохгүйгээр хүссэн үедээ хэрэгцээт дансаа нээн, зайнаас удирдан, ашиглах боломжтой.
ТиДиБи Онлайн үйлчилгээнд нэвтрэн “Миний данс” цонхоор ороод ”Данс нээх” цэсийг сонгон нээх гэж буй дансны төрөл (харилцах, хадгаламж) болон холбогдох төрлийг сонгоход л хангалттай.
Та данс нээх бол ЭНД дарж ТиДиБи Онлайн үйлчилгээнд нэвтэрнэ үү.
ТиДиБи Онлайн цахим үйлчилгээгээр данс нээхээс гадна дараах хадгаламжийн дансны үйлчилгээнүүдийг зайнаас ашиглах боломжтой.