Мэдээ / Feb 21, 2013

Олон улсын UOB банктай хамтран “Хуурамч валютуудыг таних” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Худалдаа, хөгжлийн банк нь боловсон хүчнийхээ мэдлэг ур чадварыг байнга дээшлүүлж, олон улсын стандартад нийцсэн сургалтыг тогтмол зохион байгуулсаар ирсэн билээ.

Энэ удаад UOB /United Overseas Bank/ банкны Бүсийн хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч, сургалт хариуцсан захирал Рики Фонг, сургагч багшаар Жэки Лау нар хүрэлцэн ирж Монголбанк болон Худалдаа, хөгжлийн банк хамтран “Хуурамч валютуудыг таних” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтын хүрээнд гадаад валютын нууцлал болон хуурамч валютаас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгч, 2003 оноос хойш үйлдвэрлэгдсэн ам.доллар, юанийн 5 дахь үеийн хэвлэлт, 2010 оноос хойш гүйлгээнд гарсан евро, рубль, Английн паунд гэх зэрэг нийт 6 төрлийн валютын нууцлалын нарийвчилсан ялгаа ба усан хөрөг, бичил хэвлэлт, цаасны чанар, латент хэвлэл, метал утас гэсэн 5 онцлог шинжийг тодруулан танилцуулсан юм.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих