Мэдээ / Sep 28, 2023

ЭКСПОРТЛОГЧ ЖДҮ ЭРХЛЭГЧДЭД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

Экспортлогч жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүд Худалдаа хөгжлийн банкнаас батлан даалттай, хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл авах боломж бүрдлээ.

Уг зээл нь экспортод бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй аж ахуйн нэгжүүдэд импортлогч талтай хийсэн хүчин төгөлдөр гэрээ, аккредитивын гэрээг үндэслэн бараа ачилт хийхээс өмнөх болон дараах үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжтой батлан даалттай олгогдох зээлийн бүтээгдэхүүн юм.

Зээлдэгч уг батлан даалттай зээлд хамрагдсанаар 12 хүртэлх сарын хугацаатай жилийн 10.36-12.34 хувийн хүүтэй 2 тэрбум төгрөг хүртэлх зээлийг 60 хүртэлх хувийн батлан даалттайгаар авах боломжтой.

Тус зээлд хамрагдах гол шаардлага нь тус зээлдэгч барьцаа хөрөнгийн дутагдалтай экспортлогч жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч байх шаардлагатай ба хүчин төгөлдөр худалдан авагчтай хийсэн гэрээтэй байх юм.

 

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт