Мэдээ / Sep 10, 2012

“Монгол улсын Худалдааны санхүүжилтийн шилдэг банк”-аар дахин шалгарлаа

Монгол улсын банкуудаас хамгийн өргөн гадаад харилцаа, дэлхийн жишигт нийцсэн гадаад худалдааны бүтээгдэхүүн, үйлчилгээгээр онцгойрон ялгардаг өндөр туршлагатай Худалдаа, хөгжлийн банкийг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд дахин итгэл хүлээлгэж, “Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банк” гэдгийг хүлээн зөвшөөрч, 2 дахь удаагаа шилдгээр шалгарууллаа.  

Энэхүү хүндтэй шагналыг дэлхийн худалдааны санхүүжилтийн чиг хандлагыг тодорхойлогч GTR нэрээр алдаршсан Global trade review (Дэлхийн худалдааны тойм) сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг бөгөөд хамгийн шударга шалгаруулалтаар буюу бусад улс орон бүрийн банк, санхүүгийн байгууллагуудын дунд санал асуулга явуулан шилдгээ тодруулдаг юм.

Биднийг “Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банк” шагналаа гардан авах  үед ХХБ-тай гадаад худалдаа, хамтын санхүүжилтээр хамтран ажилладаг банкууд болох дэлхийд нэртэй HSBC банк, CITI банк, Korea Exchange Bank, ICBC зэрэг нэр хүндтэй банкууд өөрийн улс орондоо мөн л худалдааны санхүүжилтийн шилдэгээр шалгаран, шагналаа гардан авсан юм.    

Бид харилцагчдаа дэлхийтэй саадгүй холбох гарц нь байж, үргэлж манлайлсаар байх болно.

Хөгжил дэвшилд хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих