Мэдээ / Aug 31, 2021

САР БҮР 10 ХАРИЛЦАГЧ $100-Н ЭЗЭН БОЛОХ “VISA-ТАЙ ХАМТ” УРАМШУУЛАЛТ АЯН ДАХИН ЭХЭЛЛЭЭ!

 

Худалдаа, хөгжлийн банкнаас VISA карттай харилцагчдынхаа дунд VISA-тай хамтурамшуулалт аяныг дахин зарлаж байгааг дуулгахад таатай байна. Уг аянд VISA картын харилцагчид дотоодын болон гадаадын төлбөр төлөлтийн сайтуудаас худалдан авалтаа хийх бүрдээ урамшууллын эрх цуглуулж сар бүр урамшууллын эзэн болох боломжтой юм.

Урамшууллын эрх хэрхэн авах вэ?

  • Дотоодын онлайн сайтуудаар хийсэн худалдан авалтын 10,000₮ тутамд 1ш урамшууллын эрх;
  • Олон улсын аппликейшн болон сайтуудын төлбөр тооцоо, худалдан авалтын 3$ / 3€ тутамд 1ш урамшууллын эрх тус тус олгогдоно.

Урамшууллын эздийг хэрхэн шалгаруулах вэ?

  • 2022.02.01-ний өдөр хүртэл сар тутам 10 харилцагчийг банкны facebook хуудасны Live -аар тодруулж, Amazon, Apple, Netflix-н $100-ын худалдан авалт хийх эрхийн эзэн болно.
  • 2022.03.02-ны өдөр зохиогдох тохиролд 2021.09.01-ний өдрөөс хамрагдсан харилцагч бүр худалдан авалт бүрдээ цуглуулсан нийт урамшууллын эрхээрээ оролцож 10 супер харилцагч дансандаа 300$-н шагналтай картын эзэн болох юм.

 

Урамшууллын хугацаа : 2022/03/01-нийг хүртэл

Урамшууллын эрхээ хэрхэн шалгах вэ?

Та www.etdbm.mn болон TDB Online аппликейшны-Урамшуулал цэсэд хандана уу.

Урамшууллын эздийг тодруулах өдрүүд:

  • 2021.09.01-2021.09.30-ны өдрийн худалдан авалтыг   2021.10.04-нд
  • 2021.10.01-2021.10.31-ний өдрийн худалдан авалтыг  2021.11.02-нд
  • 2021.11.01-2021.11.30-ны өдрийн худалдан авалтыг   2021.12.02-нд
  • 2021.12.01-2021.12.31-ний өдрийн худалдан авалтыг   2022.01.04-нд
  • 2022.01.01-2022.01.31-ний өдрийн худалдан авалтыг   2022.02.01-нд
  • 2020.02.01-2020.02.28-ны өдрийн худалдан авалтыг   2022.03.02-нд

Жич: 

Урамшууллын эрх зөвхөн иргэдийн VISA картад хамаарахыг анхаарна уу.

Тухайн сард цуглуулсан урамшууллын эрх тухайн сарын тохирол дээр л хүчинтэй байна. (Таны 09-р сарын 02-нд хийсэн гүйлгээнээс авсан урамшууллын эрх 11-р сарын 02-ны тохирол дээр хэрэгжихгүй болохыг анхаарна уу. Харин зөвхөн 03-р сарын 2-нд болох супер тохирол дээр урамшууллын хугацаанд цуглуулсан нийт эрхээрээ оролцох боломжтой.)


ХХБ-ны VISA картыг эзэмшсэнээр Та дараах давуу талыг авах боломжтой тул онлайн худалдан авалтаа найдвартай, эрсдэлгүй хийх боломжийг олгоно.

  • Төгрөг, ам.доллар, еврогийн данснуудаас сонгон картаа захиалах
  • PayWave буюу зайнаас уншуулах дэвшилтэт технологийг агуулсан
  • EMV чип технологиор хамгаалагдсан;
  • Дэлхийн аль ч улсад төлбөрт хүлээн авах боломжтой
  • Зээлийн эрх нээлгэх боломжтой
  • Төлбөрийн картын нууцлал аюулгүй байдлын олон улсын PCI-DSS стандартыг хангадаг тул таны картын мэдээлэл, санхүүгийн гүйлгээг найдвартай хамгаална.

Аяны тухай мэдээллийг манай ХХБ-ны албан ёсны facebook хуудас https://www.facebook.com/tdbm.mn/ нэгдэн цаг алдалгүй аваарай.

 

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!
VISA-тай хамт


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт