Мэдээ / May 05, 2020

Зам тээврийн ослын үед жолооч Та ямар арга хэмжээг авах шаардлагатай вэ?

 

Жолооч бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хариуцаж байдаг. Энэ утгаараа зам тээврийн ослоос сэрэмжилдэг ч гэнэтийн аюул хэзээ ч, хэнд ч тохиолдохыг үгүйсгэхгүй.

Санамсар болгоомжгүйгээр нэгэнт зам тээврийн осолд холбогдсон тохиолдолд жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу,

  • Нэмэлт аюул учруулахгүйгээр аль болох түргэн зогсох
  • Ул мөрийг баллахаас зайлсхийх
  • Шаардлагатай тохиолдолд анхны тусламж үзүүлэх

зэргээр жолоочийн авах арга хэмжээнээс гадна санхүүгийн болон цаг хугацааны эрсдэлээс сэргийлэх зөвлөмжүүдийг хүргэж байна.
Хамгийн эхний алхам бол Та өөрийгөө болон хамт яваа зорчигчдынхоо эрүүл мэндийг нягтлан, шаардлагатай тохиолдолд түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгөх. Үүний дараа замын цагдаагийн 102 болон 124 дугаарт холбогдон ослын дуудлага өгөн ослын газрын хэмжилт хийж буруутай этгээдийг тогтоолгох шаардлагатай байдаг.

Дараагийн алхам бол Та өөрийн даатгалын компанийн дугаарт ослын дуудлага өгч зөвлөгөө авах хэрэгтэй.

  • Практикал даатгал - 7777 6677
  • Миг даатгал - 7575 6000
  • Ард даатгал - 7720 0088
  • Aмар даатгал - 7713 9090
  • Хаан даатгал - 7000 0808

Дээрх алхмуудыг авч хэрэгжүүлсний дараа хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар гаргуулж шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн даатгалын компанид хүлээлгэн өгснөөр нөхөн төлбөр авах боломжтой. Тээврийн хэрэгслийн даатгал нь доор дурдсан эрсдэл тохиолдоход санхүүгийн хувьд жолооч таныг бүрэн хамгаалж сэтгэл амар замын хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлдэг.

  • Хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл
  • Байгалийн эрсдэл
  • Бүх төрлийн гал, дэлбэрэлт
  • Хулгайн сэдлээр таны авто машинд учирсан хохирол
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл
  • Бусад эрсдэл

ХХБанк нь аливаа нэг даатгалын компаниас хамааралгүй ба даатгалын зах зээлд судалгаа хийж даатгалын компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг харгалзан үзэж  даатгуулагчид санал болгосноор даатгуулагчдын цаг хугацаа болон мөнгийг хэмнэж өгдөг. Та бүхэн ХХБанкны өөрт ойр салбарт хандсанаар топ даатгалын компаниудаас өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн тээврийн хэрэгслийн даатгалдаа хамрагдан тав тухтай орчинд үйлчлүүлэхийг урьж байна.

Та бүхэн тээврийн хэрэгсэлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих