Мэдээ / Jul 07, 2023

АЯЛААД АМРААД УРАМШУУЛЛЫН ЭЗЭН БОЛООРОЙ

 

Худалдаа хөгжлийн банк таны худалдаа, үйлчилгээнд зориулж төлбөрийн шинэ шийдэл HAPPY POS үйлчилгээг нэвтрүүллээ.

Бритто карт зах зээлд нэвтэрснээсээ хойш олон төрлийн үйлчилгээний байгууллагуудаар дамжуулан харилцагчдадаа буцаан олголт өгсөөр ирсэн. Товчхондоо CASHBACK хөтөлбөрийг зах зээлд тренд болгосон юм. Тэгвэл өнгөрсөн 3 сараас эхлэн New Juulchin Tours болон Tapatrip -тай хамтарснаар BRITTO TOUR хөтөлбөрөө эхлүүлсэн.

BRITTO TOUR хөтөлбөр эхэлснээр тус аяллын компаниудаар аялж буй бүх хүмүүс Бритто картыг бэлгэнд авч байгаа. Мөн аялж явахдаа төлбөр тооцоогоо Бритто картаараа хийгээд л урамшуулалд нь олон олон газрын эрхийн бичгээр шагнагдаж байгаа шүү. Тодруулбал, Бритто картаа гадаадад уншуулсан гүйлгээний дүн 2,000,000₮ -с дээш болоход л урамшууллын эзэн болох юм. Урамшууллын эздээ сар бүрийн эхний 7 хоногт тодруулна. Аялаад амраад урамшууллаа эзэн болоорой.

 

Ийнхүү эхний ээлжийн BRITTO TOUR хөтөлбөрийн урамшууллын эзэд маань бэлгээ гардан авлаа. Та ч мөн аялалд гарахдаа New Juulchin Tours болон TAPATRIP -г сонгон үйлчлүүлж Бритто карттайгаа аялаарай.  

Дэлхийн хаана ч төлбөр тооцоогоо хийхэд Бритто карт танд найдвартай тусална.

Бритто карт нь:

  • Найдвартай, олон улсын PCI-DSS стандартыг хангасан
  • Олон улсад төлбөр тооцоогоо чөлөөтэй хийх боломжтой

Таныг гадаадад аялах хугацаанд хамгаалахын тулд:

  • 1 цагт 3 удаа 1 пос дээр картаа уншуулсан болон
  • 1000$-с дээш дүнтэй эрсдэлтэй гүйлгээ картаар хийхэд банкнаас таныг картаа өөрөө ашиглаж байгаа эсэхийг заавал баталгаажуулдаг.
  • Баталгаажуулахдаа банканд бүртгэлтэй мэйл, утасны дугаар эсвэл бүртгэлтэй утасны дугаараа холбосон бусад сошиал сувгууд руу тань ханддаг. /Viber, WhatsApp, WeChat гэх мэт/

Карт баталгаажуулах явцад таны карт түр идэвхгүй болбол гадаадаас дараах арга хэмжээг аваарай.

  • ХХБ-ны Viber, WhatsApp, Wechat зэрэг суваг руу 99001977 дугаараар холбогдох
  • [email protected] мэйл хаягт хүсэлт явуулах

(976) 70161988 дугаарт шууд залгах

 

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт