Солонгос улсад сурч, ажиллаж, амьдарч буй болон Солонгос улсыг зорьж буй Монгол иргэддээ, тэдний ар гэрийнхэнд банкны үйлчилгээг ойртуулж, санхүүгийн хэрэгцээг нь найдвартай, түргэн шуурхай хүргэхийн зэрэгцээ эх орондоо өндөр хүүтэй хадгаламжинд мөнгө хуримтлуулах боломжийг бий болгодог Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), БНСУ-ын KEB HANA банкPayOne компани хамтарсан Солонгосоос Монгол руу мөнгө гуйвуулах "Pay Easy" үйлчилгээг та бүхэнд санал болгож байна.
 

Та энэхүү үйлчилгээнд хамрагдахын тулд ХХБ болон БНСУ-ын KEB HANA банканд данстай байх шаардлагатай.


Давуу тал:

Гүйлгээний хязгаар

 

Нэг удаагийн гүйлгээний дээд хэмжээ

10,000 ам.доллар

Нэг жилийн гүйлгээний дээд хэмжээ

50,000 ам.доллар

 

Гуйвуулга хийх арга:

Та Pay Easy үйлчилгээ ашигласнаар Монгол руу мөнгө шилжүүлэхийн тулд заавал банканд очих шаардлагагүйгээр доорх гуйвуулгын аргуудыг эх хэлээрээ ашиглан гүйлгээ хийх боломжтой.

 

 

Хэрхэн мөнгө хуримтлуулах вэ?

 

Та Солонгост ажиллах хугацаандаа өөрийн, эсвэл гэр бүлийн гишүүний хугацаатай хадгаламжийн дансруу Pay Easy үйлчилгээгээр тогтмол сар бүр 1 сая төгрөг шилжүүлэхэд (хадгаламжийн жилийн хүүг 8.8% гэж тооцвол) 3-н жилийн дараа 43.9 сая төгрөг, 5-н жилийн дараа 84-н сая төгрөгийн хуримтлалтай болсон байна.

Сар бүр тогтмол өөрийн цалингаасаа мөнгө хуримтлуулж ирээдүйд өөрийн орон сууц, жижиг бизнестэй болох боломжтой бөгөөд  Мөнгө хуримтлуулах тооцоолол хийж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

 

Та орон сууц худалдан авахаар төлөвлөж байна уу? ХХБ танд хамгийн тааламжтай нөхцөл бүхий урт хугацаат орон сууцны зээлийг санал болгож байна.
 
 

Салбарын нэр

Цагийн хуваарь

Холбогдох утас

 - KEB HANA банкны бүх салбар

Даваа – Баасан:
9:00 - 16:00 цаг

 

 - Түндэмүн - Монгол тауны хойно байрлах KEB HANA банкны салбар

Даваа – Баасан:
9:00 - 16:00 цаг

020-2273-1111(0-380#)
Монгол ажилтан

 - PayOne компани
 - PayEasy үйлчилгээний ажилтан
 - Facebook ID: PayOne Pay-Easy Mongolia

Даваа – Баасан:
9:00 - 16:00 цаг

070-7609-7430
070-8730-7430
Монгол ажилтан

Харилцагч та мөнгөн хөрөнгөө найдвартай хадгалуулж, өсгөхийг хүсвэл ТӨГРӨГ, АМ.ДОЛЛАР, ЕВРО, ЮАНЬ гэсэн 4 төрлийн валютаас сонгон ХАДГАЛАМЖ нээлгэх боломжтой.
Та дэлхийн хаанаас ч компьютер, таблет, веб болон ухаалаг утас ашиглан TDB Online үйлчилгээнд холбогдон хүссэн үедээ дансны хуулга харах, гүйлгээ хийх боломжтой.