Мэдээ / Jul 07, 2023

ШИЛЖҮҮЛЧИХ БИШ УНШУУЛЧИХ

Худалдаа хөгжлийн банк таны худалдаа, үйлчилгээнд зориулж төлбөрийн шинэ шийдэл HAPPY POS үйлчилгээг нэвтрүүллээ.

Та үсчин, маникюр, хүргэлт, такси, street food, make-up artist гээд ямар ч худалдаа, үйлчилгээ эрхэлдэг байж болно. Үйлчлүүлэгчийн өгсөн бэлэн мөнгөнд хариулт өгөх, эсвэл байн байн орлого орсон эсэхийг үзэж дансаа шалгаж, гүйлгээ амжилттай гэдгээ харуулаарай гэх төвөгтэй байдаг биз дээ? Тэгвэл одоо картаа уншуулчих гээд утсаа гаргаж ирэхэд л болно.

HAPPY POS үйлчилгээ нь ямар давуу талтай гээч:

  • Цаас хэрэглэдэггүй
  • Хэзээ ч , хаана ч, хялбараар төлбөр тооцоогоо хүлээн авах боломжтой
  • Бизнесийн шалгуур маш бага
  • Бүх төрлийн картыг хүлээн авч уншина
  • Сар бүр заавал уншуулах ёстой гүйлгээний дүн заахгүй
  • 6 сар ашиглаад ПОСын орлого барьцаалсан зээл авах боломжтой

Ашиглаж үзмээр байна гэж үү?  Тэгвэл ХХБ -ны өөрт ойрхон салбарт хандах эсвэл онлайнаар хүсэлтээ явуулахад л хангалттай. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ 0₮

Өө нээрээ таны утас Android байх хэрэгтэй бөгөөд android 10.0 -с дээш үйлдлийн системтэй байх ёстой шүү.

Бүр их дэлгэрэнгүй мэдээллийг эндээс эсвэл 1900-1977 дугаараар аваарай.

 

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт