Мэдээ / Jun 15, 2023

ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР

Худалдаа , хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 45 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлаж байна.

1. Компанийн оноосон нэр, хаяг:       Худалдаа, хөгжлийн банк ХХК (Энэхүү хурлаар компанийн дүрмийг баталж, Улсын бүртгэлд бүртгүүлснээр банк хувьцаат компани хэлбэртэй болно.) Монгол Улс, Улаанбаатар хот, 14210, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа, хөгжлийн банкны төв байр

2. Хурал хуралдах газар, өдөр, цаг:   2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 10 цаг 00 минутад Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамжинд байрлах Туушин зочид буудлын “Соёмбо” танхим.

Зайнаас: investor.tdbm.mn цахим хаягаар.

3. Хуралд оролцох хэлбэр:                   Хосолсон /танхим болон зайнаас/

4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцохэрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гарах өдөр: 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр

5. Хурлаар хэлэлцэх асуудал:

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд танилцуулах асуудал:
    • Худалдаа, хөгжлийн банкны танилцуулга.
  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцүүлэх асуудал:
    • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох тухай;
    • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн дүрмийг батлах тухай;
    • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай.

6. Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт: 

  • Худалдаа, хөгжлийн банкны танилцуулга; 
  • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн дүрмийн төсөл;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга;
  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарах “Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох тухай” тогтоолын төсөл;
  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарах “Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн дүрэм батлах тухай” тогтоолын төсөл; 
  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарах “Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай” тогтоолын төсөл.

7. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцох хувьцаа эзэмшигчид хурлын материал болон холбогдох бичиг баримттай танилцах журам:

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцох хувьцаа эзэмшигчид дараах арга, хэлбэрээр хурлын материал болон холбогдох бичиг баримттай 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн танилцаж болно. Үүнд:

  • Худалдаа, хөгжлийн банкны investor.tdbm.mn цахим хаягт хандан танилцах;
  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандан танилцах;
  • 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Худалдаа, хөгжлийн банкны төв байранд ажлын өдрүүдийн 10:00-17:00 цагийн хооронд ирж, Хурал зохион байгуулах комисст мэдэгдэн танилцах боломжтой.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хурал зохион байгуулах комиссын 11-328227 утсаар болон [email protected] цахим шуудан хаягаар ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд холбогдож авна уу.

8. Хуралд оролцох, санал өгөх заавар: Хувьцаа эзэмшигч Та дараах аргуудын аль нэгээр хуралдаа оролцож санал өгөх боломжтой.

Үүнд: 

Танхимаар оролцох:

  • Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигчид хурлын өдөр буюу 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 9:00 цагаас эхлэн 9:30 цаг хүртэл бүртгэлээ хийлгэж, танхимд нэвтэрсэн байна.
  • Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч нь,
    • Хувь хүн бол: Хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсхүл гадаад паспортыг шалгуулан танхимд нэвтэрнэ. Хувьцаа эзэмшигч өөр хүнээр төлөөлүүлэх бол төлөөлөх хүндээ итгэмжлэл бичгээр олгож, нотариатаар гэрчлүүлсэн байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспортыг шалгуулан нэвтэрнэ.
    • Хуулийн этгээд бол: Хуулийн этгээдийг төлөөлөн хуралд оролцож буй этгээд нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хувьцаа эзэмшигчийн хуралд төлөөлөн оролцох эрх бүхий этгээдийг томилсон шийдвэр (Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр эсхүл Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол)-ийн эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг Тооллогын комисст хүлээлгэн өгч, өөрийн хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспортыг шалгуулан танхимд нэвтэрнэ.
  • Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигчид нь 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 12:00 цаг хүртэл хүртэл хугацаанд Худалдаа, хөгжлийн банкны investor.tdbm.mn цахим хаягаар урьдчилан бүртгүүлж QR код авч, тус QR кодыг шалгуулан хурлын танхимд дараалалгүй нэвтрэх боломжтой.

Цахимаар оролцох:

  • Хуралд зайнаас оролцох хувьцаа эзэмшигчид 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 12:00 цаг хүртэл Худалдаа, хөгжлийн банкны investor.tdbm.mn цахим хуудсанд нийтлэгдсэн зааврын дагуу цахимаар бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулна.
  • Цахимаар бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулсан хувьцаа эзэмшигчид нь 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 9:00 - 9:30 цаг хүртэл цахим бүртгэлийн дагуу бүртгүүлсэн цахим хаягт хүргүүлсэн код, зааврын дагуу хуралд цахимаар оролцож, саналаа өгнө.

Урьдчилсан санал өгөх:

Цаасан хэлбэрээр санал өгөх: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд урьдчилан санал хүргүүлэх Хувьцаа эзэмшигчдийн саналын хуудсыг 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 12:00 цаг хүртэл Худалдаа, хөгжлийн банкны төв байранд Тооллогын комисс хүлээн авна.

Тооллогын комисстой холбоо барих мэдээлэл:

  • Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 14210, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших Худалдаа, хөгжлийн банкны төв байр
  • Утас: 11 328227
  • Цахим шуудан хаяг: [email protected]
  • Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд санал авах хуудсаар саналаа өгөх боломжтой.
  • Цахим хэлбэрээр санал өгөх: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд урьдчилан цахимаар санал өгөх хувьцаа эзэмшигчид нь Худалдаа, хөгжлийн банкны investor.tdbm.mn цахим хуудсанд нийтлэгдэх зааврын дагуу цахимаар бүртгүүлж, 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 12:00 цаг хүртэл саналаа өгөх боломжтой.

9. Хурал зохион байгуулах комисстой холбоо барих мэдээлэл:

  • Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 14210, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших, Худалдаа, хөгжлийн банкны төв байр
  • Утас: 11 328227
  • Цахим хаяг: [email protected]
  • Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулалтын ЗАР

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт