Мэдээ / Sep 05, 2019

ХХБанк Ирээдүйн инженерүүдээ дэмжиж байна

 

ХХБанк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан 18 дахь удаагийн “ABU Robocon 2019” тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаа. Энэхүү тэмцээн нь инженер, техник, технологийн чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын хичээлийн танхимаар олж авсан мэдлэгийг практик дээр туршдаг хамгийн том бөгөөд нэр хүндтэй тэмцээн юм.

Түүнчлэн оюутан залуусыг бүтээлч сэтгэхүй, багаар ажиллах, ачаалал даах, цаг барих чадвар зэрэгт сургах өндөр ач холбогдолтой. Энэ жилийн тэмцээнд нийт 16 орны 17 баг, тамирчид өөрийн оюун ухаанаа шингээж бүтээсэн роботуудаараа өрсөлдлөө.

Манай улс энэ жил эх орондоо зохион байгуулж буй давуу эрхийн хүрээнд хоёр багаа өрсөлдүүлэх эрхтэй болсон бөгөөд улсдаа байр эзэлсэн эхний 2 баг оролцсон нь хоёул ШУТИС-ийн баг, тамирчид байлаа. Ингээд тэмцээний талаарх ШУТИС-ийн баг гишүүд болон дасгалжуулагч багш нарын сэтгэгдлийг тоймлон хүргэж байна.

Тэд 6 сарын турш багаараа тусдаа байрлан тэмцээндээ шаргуу бэлтгэжээ. Ихэнх хүүхдүүд нь хол нутгийн буюу Увс, Завхан, Баян-өлгий гэх аймгуудаас ирсэн оюутнууд байдаг юм байна. Уул нь зун болгон амралтаараа гэртээ яаран очдог ч энэ удаа тэмцээний бэлтгэл гээд нутаг руугаа явж чадаагүй тухайгаа хэлж байлаа. Зарим нь амралтаараа ажил хийн сургалтын төлбөрөө олдог ч мөн л тэмцээн хэмээн ажил хийж чадаагүй гэнэ. Гэхдээ л юу юунаас илүү олон зүйлийг сурсан цаг хугацаа хэмээн талархсан нүдээр бие бие рүүгээ инээцгээж байлаа.

 

 

Ц.Хүрэлбаатар (ШУТИС Электроникийн тэнхимийн багш, доктор) Чадварлаг инженерийг бий болгоход Робокон тэмцээн маш том нөлөөг үзүүлж байгаа. Мөн Монголын техник, технологийн хөгжилд хувь нэмрээ ихээр оруулсан.

Бид энэ салбарын хөгжлийн төвшин, индикатор хаана явж байгааг хардаг ганцхан тэмцээн бол Робокон. Өөр ямар ч тэмцээн байхгүй. Харин тэмцээний түүхэн дэх 18 жилийн хугацаанд Монголын багууд оролцох болон зохион байгуулах тал дээр ивээн тэтгэгч байгууллагууд дэмжин ажиллаж байгаад талархаж байна. Энэ жил анх удаа Монголдоо зохион байгуулахад ч ивээн тэтгэгч байгууллагууд чухал нөлөөтэй гэлээ.

 

 

Б.Дорж (ШУТИС-ийн Электроникийн тэнхимийн багш) хэлэхдээ:

Бид бусад улс орныг хүний хүчээр давах боломжгүй байна. Бусад улсын 100 сая хүний хийж байгаа зүйлийг 10 уулаа суугаад өрсөлдөх боломжгүй. Тиймээс Монголчуудын ганц гарц бол технологи буюу электроникийн хөгжил гэж бодож байна. Одоохондоо бид уул уурхайн баялгаар явж байгаа ч дараагийн 60 жилд техник технологийн хөгжил л нэн тэргүүнд тавигдаж эхлэх болно. Бид хүн ам цөөхөнтэй ч харьцангуй оюуны чадавх сайтай гэгддэг. Үүнийгээ ашиглаад технологио л сайжруулах хэрэгтэй байна.

Энэ бүхнийг ойлгон жил болгон дэмжин оролцон, энэ жил анх удаа эх орондоо зохион байгуулах үндсийг тавьж буй Худалдаа, хөгжлийн банк болон бусад ивээн тэтгэгч байгууллагууддаа талархаж байна.

Эдгээр ивээн тэтгэгч байгууллагууд маань зөвхөн маркетингаа бодвол олон нийт илүү сонирхдог хүртээмж өндөртэй бусад шоу, нэвтрүүлгүүдийг ивээн тэтгэж болно. Харин үнэ цэн, үр нөлөө, алсын ирээдүйг бодитоор үнэлж инженер болох залуусыг дэмжин Робокон тэмцээнийг ивээн тэтгэж байгаад талархаж байна.

 

 

Багийн гишүүд: Бид хоёр арван жилийн нэг анги, их сургуулийн нэг анги, Робокон Олон улсын тэмцээний нэг багийн гишүүд. Хамтдаа их олон жилийг туулсан найзууд байна аа.

 

Багийн ахлагч: “Бид хамтдаа 6 сарын хугацаанд ачаалал даах, хариуцлага хүлээх гээд зөндөө чадваруудад суралцлаа. Мөн биднийг Олон улсын тэмцээд оролцож байгааг үнэлэн ХХБанкнаас дэмжин, ажилд орох эрх өгч байгаад баяртай байна”

 

“Хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Япон, Вьетнам, Хятад улсын багууд шүү” гээд багш нар маань байнга хэлдэг. Бид харин Техник, технологийн хөгжлийн оргил Японы багийг ялсандаа маш их баяртай байна.

 

“Хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Япон, Вьетнам, Хятад улсын багууд шүү” гээд багш нар маань байнга хэлдэг. Бид харин Техник, технологийн хөгжлийн оргил Японы багийг ялсандаа маш их баяртай байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Ийнхүү тэмцээний өдөр эцсийн шатанд Монголын нэгдүгээр баг болон Хонгконгийн баг эн тэнцүүхэн өрсөлдөж, залуус маань түүхэндээ анх удаа аваргын төлөө өрсөлдсөн амжилтыг гаргалаа. Та бүхэндээ БАЯРЛАЛАА


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих