Мэдээ / May 31, 2019

Бүгд Найрамдах Киргиз Улсын “Бай-Тушум” банкны төлөөлөгчид ХХБанканд зочиллоо

Бүгд Найрамдах Киргиз Улсын Бай Тушум банкны Бизнес хөгжил хариуцсан захирал хатагтай Ирина Валентиновна Ким тус банкны Бизнес хөгжлийн хэлтсийн төслийн зохицуулагч Каниметов Абдрай нар 2019 оны 5-р сарын 29-ний өдөр ХХБанканд хүрэлцэн ирж, Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн менежментийн системтэй танилцаж, Тогтвортой санхүүжилт хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар туршлага судаллаа.


Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн Гүйцэтгэх дэд дарга Рандолф Коппа, Гүйцэтгэх захирлын орлогч Д.Отгонбилэг, Эрсдэлийн удирдлагын газар, болон Олон улсын болон байгууллагын харилцааны газрын төлөөлөл зочдыг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар бид ХХБанкны байгаль орчин, нийгмийн эрсдэлийн менежментийн бодлого, журам, үнэлгээний арга аргачлал болон харилцагчийн үйл ажиллагаанаас байгаль орчин, нийгэмд учруулж болзошгүй эрсдэлийг хэрхэн үнэлж, бууруулдаг сайн туршлагуудынхаа талаар танилцуулга хийлээ.

ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих