Мэдээ / May 14, 2019

ХХБанкны шинэчлэгдсэн аппликэйшнийг татаад боломжоо нээ

 

Та онлайн банкны үйлчилгээг ямар боломжуудтай байх ёстой гэж боддог вэ?

Ихэнх хүмүүс, банк хоорондын шилжүүлэг хийх, дансныхаа үлдэгдлийг шалгах гэсэн уламжлалт хэдэн боломжуудыг нэрлэдэг. Дэлхий нийтээрээ онлайн банкны үйлчилгээний төгс хувилбар луу дижитал шилжилтийг хийсээр байгаа эрин үед Худалдаа, хөгжлийн банк Онлайн банкны үйлчилгээнийхээ цоо шинэ хувилбарыг банкнаас авч болох бүхий л боломжуудыг шингээн Та бүхэнд хүргэж байна. Энэхүү аппликэйшний хөгжүүлэлтийг хийхдээ харилцагчдынхаа хүсэл, хэрэгцээнд нийцүүлэн мөн онлайн банкны олон улсын чиг хандлагыг нарийн судалсны үндсэн дээр харилцагчдынхаа төсөөллөөс давсан боломжуудыг шингээж өгсөн гэдгээрээ онцлог юм. Мөн харилцагч Та суурийн компьютер ашиглан https://www.etdbm.mn/mn/ хаягаар банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой.

 

ЯГ ЮУГААРАА ӨӨР ГЭЖ?

Банк + Даатгал + Үнэт цаас = TDB АПП

 

 

  • Хамгийн онцлог ялгарал бол Банк, даатгал, үнэт цаас гэсэн санхүүгийн 3 тулгуур баганын үйлчилгээг хослуулан, цогц байдлаар ашиглах боломж.
  • Нэмэлт үйлчилгээнүүд болох салбаруудын байршил, TDB pay, мэдээ мэдээлэл, цахим сэтгүүл, брошюр зэрэг банк, санхүүгийн бүх үйлчилгээг нэг дор цахимаар авах боломж.

 

ТАНД САНАЛ БОЛГОЖ БУЙ ДАВУУ ТАЛУУД ЮУ БАЙХ ВЭ?


Шинэчлэгдсэн TDB АПП нь төсөөллөөс давсан боломжуудыг багтаан нууцлал хамгаалалт өндөр, ашиглахад илүү хялбар, шинэ өнгө төрхөөрөө бусдаас ялгарч байна.
TDB АПП-ын ШИНЭ хувилбарыг ашигласнаар Таны өөртөө нээх илүү өөр боломжуудаас дурдвал:

  • Улс хоорондын мөнгөн гуйвуулга Moneygram үйлчилгээ;
  • Хүссэн Даатгалын компаниа сонгон даатгуулах;
  • Гааль, хувь хүний татварын бүх төрлийн төлбөр төлөх боломж;
  • Үнэт цаасны арилжаанд оролцох цаг алдалгүй оролцох;
  • Харилцагчийн мэдээллийн нууцлал, хамгаалалт хамгийн өндөр;
  • Хэрэглээний зээлийн хүсэлт илгээх;
  • Хадгаламж барьцаалсан зээл авах;
  • Хадгаламж нээх, сунгах;
  • Карт захиалах;
  • Бүх төрлийн билл төлбөр;
  • User experience / User interface буюу дизайны шийдэл;
  • Дансныхаа баталгаат тодорхойлолтыг онлайнаар авах;
  • Банкны бүх төрлийн онлайн үйлчилгээ г.м ...

 

АПП-АА ӨӨРЧЛӨӨД, БОЛОМЖОО НЭЭ

ШИНЭЧЛЭГДСЭН TDB АПП

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт