Мэдээ / Jan 07, 2019

TDB Online үйлчилгээг ашиглан картын пин кодоо шинээр авах боломжтой боллоо

ХХБанкны TDB Online үйлчилгээг ашигладаг болон бүртгүүлж амжаагүй харилцагч Та бүхэнд таатай мэдээ дуулгая. Та Бидний төлбөрийн байнгын хэрэглээ болсон картын пин кодыг мартах асуудал хэн бүхэнд хаяахан тулгардаг билээ. Харин энэ асуудлыг маш хялбархан шийдэх боломж TDB Online үйлчилгээнд нэвтэрлээ. Өмнө нь Та пин кодоо сэргээлгэхээр заавал банкны салбарт ханддаг байсан бол, одоо өөрийн байгаа газраасаа TDB Online үйлчилгээг ашиглан хэдхэн хормын дотор пин кодоо сэргээх боломжтой болжээ.

Та TDB Online үйлчилгээнд хараахан бүртгүүлж амжаагүй байгаа бол ХХБанкны аль ч салбарт хандан бүртгүүлэх боломжтой.

 


 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих