Мэдээ / Oct 12, 2018

Ривер Гарден салбар нээлтээ хийлээ

Бид 2018 онд олон улсын стандарт бүхий тохижилттой 5 шинэ салбар нээхээр зорьж ажилласан ба өнөөдөр хамгийн отгон шинэхэн Ривер Гарден салбарынхаа нээлтийн арга хэмжээг харилцагчдынхаа халуун алга ташилтан дунд ёслол төгөлдөр нээлээ.

 

 

ХХБанк гадаад төлбөр тооцооны 80%-ийг, гадаад худалдааны санхүүжилтийн 57%-ийг дангаар гүйцэтгэж, 28 жилийн турш иргэд, бизнес эрхлэгчдийн санхүүгийн найдвараа түнш, тогтвортой, итгэлтэй хамтрагч нь байсаар ирсэн. Зах зээлд тэргүүлэгч, нийгэм эдийн засагт голлох үүрэг, хариуцлагатай оролцогч банк болохынхоо хувьд харилцагчидаа хүндэтгэн тэргүүлэгч банкны шилдэг үйлчилгээг тав тухтай орчинд хүргэхээр ямагт зорин ажиллаж, харилцагчийн үйлчилгээний жишгийг шинэчлэн тогтоосоор ирсэн. Энэ ч үүднээс Их Британийн “Allen international consulting group” компанитай хамтран ажиллаж, салбарууддаа олон улсын стандартын дагуу шинэ өнгө төрх оруулж, харилцагчдаа илүү тав тухтай орчинд үйлчилгээгээ авах эхлэлийг тавьж байсан. Энэ ондоо шинэ салбарууд нээхээс гадна үйл ажиллагаа явуулж байсан салбаруудынхаа тохижилтыг шинэчиллээ.

Мөн бид ойн баяраа эх орны ирээдүй  болсон багачуудтайгаа хуваалцан орон даяар 28 дунд сургуулийн номын санг тохижуулан, номын фондоор баяжуулан өгөх сайн үйлийг хийж байгаагаа дуулгахад таатай байна.

Та бүхэн Ривер Гарден салбарын чадварлаг, найрсаг хамт олноос банкны бүхий л үйлчилгээг тав тухтай орчинд урамшуулалтайгаар хүлээн аваарай.

Нээлтийн урамшуулал:
- Хадгаламж нээлгэвэл дэвтэр үнэгүй,
- Олон улсын энгийн болон алтан виза карт захиалбал 1 жилийн үнээс чөлөөлнө,
- Алтан кредит, Лейди премиум кредит карт захиалбал эхний жил хураамжгүй,
- Харилцагч бүр дотоодын энгийн ₮ картыг 2 жилийн хугацаатайгаар үнэгүй захиалах эрхтэй,
- Гарын бэлэгтэй байгаа.
Урамшуулал 11-р сарын 19-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих