Мэдээ / Oct 12, 2018

Тендерт оролцохыг урьж байна

ХХБ-ны дүрэмт хувцасны загвар гаргаж, үйлдвэрлэн нийлүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна.

 

Гүйцэтгэх ажил: Харилцагчийн үйлчилгээний ажилтнуудын дүрэмт хувцас /эрэгтэй, эмэгтэй/

 

Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна

  • Үйл ажиллагаагаа хамгийн багадаа 3-аас дээш жил явуулсан байх

Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

  • Компанийн танилцуулга
  • Компанийн гэрчилгээний хуулбар
  • Масс оёдлын чиглэлээр ажилласан туршлага, томоохон ажлуудын тухай мэдээлэл
  • Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
  • Үнийн санал (НӨАТ, бусад татвар, шимтгэл, загварын болон ажлын хөлс г.м холбогдох бүх зардлаа оруулж тооцсон ХХБ-нд ирэх эцсийн үнэ байна.)
  • Нийлүүлэх хугацаа
  • Баталгаат хугацаа
  • Төлбөрийн нөхцөл
  • Тендерийн материалын үнэ төлсөн баримт
  • Бусад холбогдох мэдээлэл

Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000.00 төгрөг ба төлбөрийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.
Уг тендертэй холбоотой,  холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу!


Та бүхэн холбогдох материалаа 2018 оны 10-р сарын 25-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно. ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.


Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот 14210, Монгол улс


Тендертэй холбоотой  асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас: 99091260, утас:70100241, имэйл: tender@tdbm.mn)-тэй  холбогдоно уу.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих