"Хуримтлалтай Монгол" аян гэж юу вэ?

Худалдаа, хөгжлийн банк 30 жилийнхээ ойн хүрээнд дэлхийн хуримтлалын өдрийг угтаж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх “Хуримтлалтай Монгол” аяныг эхлүүлж байна. Улс орны эдийн засгийн дархлааг тогтоодог чухал хүчин зүйл нь тухайн улсын иргэдийн нийт “ХУРИМТЛАЛ” байдаг.
“Хуримтлалтай Монгол” аяны хүрээнд Худалдаа, хөгжлийн банк олон нийтийг мөнгөтэй зөв харилцаж сургах, хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах, хуримтлал үүсгэх хялбар арга замд хөтлөх зэрэг шат дараалласан ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Хялбар хуримтлал гэж юу вэ?

Данснаасаа зарлага гаргах болон орлого нэмэх бүртээ тодорхой хэмжээний үнийн дүнг автоматаар, хадгаламж руугаа, шимтгэлгүй шилжүүлж, хуримтлалаа нэмэгдүүлэх хялбар арга.

Онцлог

  • Орлогын хэмжээ үл хамаарна
  • Санхүүгийн дарамтгүй
  • Шимтгэлгүй
  • Автомат шилжүүлгийн үйлчилгээ
  • 4 төрлийн сонголттой

Нөхцөл

Энэ үйлчилгээг та ХХБ-ны хэдэн ч хадгаламжийн данстайгаа холбох боломжтой. Мөн дөрвөн төрлийн аргаас хэдийг ч сонгож болно.

Хялбар хуримтлал

Зөв дадал таныг өөрчилнө

Хариултаа хадгалъя

Картаараа худалдан авалт болон төлбөрийн гүйлгээ хийх бүрд бүхэлчилж, зөрүү бутархай дүн нь хадгаламжийн данс руу тань шилжинэ.

Мөн л 1000-5000 төгрөг бүхэлчлэх сонголттой. Хамгийн бага буюу 1000 төгрөгөөр бүхэлчлэхийг сонголоо гэж бодъё. Та 36,500 төгрөгийн худалдан авалт хийхэд данснаас тань 37,000 хасагдаж , зөрүү 500 төгрөг нь таны хадгаламж руу автоматаар шилжинэ. Энэ мэт өдөр бүр хариулт 500 төгрөгөө хадгалахад Та жилд 182,500 төгрөг хуримтлуулах болно.

Өдөр бүр хуримтлуулъя

Өдөр бүрийн эцэст таны дансны үлдэгдлийн бутархай дүн хадгаламжийн данс руу тань автоматаар шилжинэ.

1,000-5,000 төгрөгөөр бүхэлчлэх сонголттой. Та хамгийн бага буюу 1,000 төгрөгөөс доош бутархай дүнгээ шилжүүлж байхаар сонголоо гэж бодъё. Тэгвэл таны тухайн өдрийн дансны үлдэгдэл 36,500 байхад 500 төгрөг нь таны хадгаламж руу автоматаар шилжинэ гэсэн үг.

Орлого бүрээс хуримтлуулъя

Таны орлого бүрийн 1-10 хувийг автоматаар хадгаламжийн данс руу тань шилжүүлнэ.

Таныг сар бүр 900,000 төгрөгийн цалин авдаг гэж бодъё. Орлогынхоо гурван хувийг хадгалахаар сонголоо. Тэгвэл сар бүр 27,000 төгрөг автоматаар татагдаж явсаар жилийн дараа таны хуримтлал 324,000 төгрөг болсон байна. Хувиар хадгалахдаа өөртөө санхүүгийн дарамт үүсгэхгүй байх сонголт хийхийг зөвлөж байна.

Тогтмол хуримтлуулъя

Таны орлогын данснаас хадгаламжийн данс руу тань тогтмол тодорхой дүн автоматаар шилжинэ.

Өдөр болгон, эсвэл зөвхөн цалин буух өдрүүддээ тодорхой дүнгээр хуримтлал үүсгэж болно. Өөрөөр хэлбэл орлогоосоо 30,000 төгрөг хадгалах уу, орлогынхоо 10 хувийг хадгалах уу гэдэг нь таны сонголт. Хамгийн бага дүнгээр буюу өдөр бүр 1,000 төгрөг хадгалахад жилд 365,000 төгрөг хуримтлуулах боломж Танд бий.

Хугацаатай хадгаламж

Зөв дадал таныг өөрчилнө

Онцлог

  • Хадгалуулсан мөнгөн хөрөнгөндөө өндөр хүүний орлого авах
  • Гэрээнд заасан хүүг хугацаа дуустал хэвээр мөрдөх
  • ТиДиБи онлайн үйлчилгээг ашиглан өөрөө зайнаас данс нээж, удирдах боломжтой
  • Өөрийн хэрэгцээнд тохируулан хугацааны төрлүүдээс сонгох;
  • Өөрийн хадгаламжаа барьцаалан бага хүүтэй зээл авч болно
  • Хугацаатай хадгаламжийн хүүгийн хэмжээ нь гэрээнд заасан хугацааг дуустал анх тохиролцсон хэвээр байх

Нөхцөл

Данс нээх

ШИМТГЭЛГҮЙ

Доод үлдэгдэл

10,000 ТӨГРӨГ

Хугацаа 1 сар 2 сар 3 сар 6 сар 9 сар 12 сар 18 сар 24 сар
Сарын хүү 0.417% 0.450% 0.533% 0.7% 0.767% 0.85% 0.867% 0.875%
Жилийн хүү 5.00% 5.40% 6.40% 8.40% 9.20% 10.20% 10.40% 10.50%

Зайнаас хадгаламжийн данс нээх

Нийтлэл

Түгээмэл асуулт