Иргэн баян бол УЛС баян

Бидний байгаль дэлхий, нийгмийн харилцаа, амьдралын мөчлөг, санхүүгийн нөөц гээд чухал бүхэн ХЯЗГААРТАЙ...

Гэнэтийн том асуудлыг шийдвэрлэх чадамжтай бөгөөд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Санхүүгийн хувьд хүчтэй байх нь асуудлыг сөрөх том зэвсэг болох талаар Худалдаа, хөгжлийн банкны Иргэдийн хамтын ажиллагааны хэлтсийн захирал Э.Шинэбаяртай ярилцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Яагаад бид хуримтлалтай болох шаардлагатай талаар яриагаа эхлэх үү?

Баярлалаа, Юун түрүүнд уншигч Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Жил ирэх тусам иргэдийн санхүүгийн боловсрол дээшилж, санхүүгийн сахилга баттай болж, хуримтлал үүсгэх нь нэмэгдэж байгаа. Хүний амьдралд төлөвлөсөн болон төлөвлөх боломжгүй мөнгөний хэрэгцээ асар их гардаг шүү дээ. Иргэд маань ихэвчлэн гэнэтийн хэрэгцээндээ зориулж зээл авах, эд хөрөнгөө худалдах хандлагатай байдаг. Мэдээж зээл авбал зээлийн хүү төлнө, эд хөрөнгөө яаралтай зарж борлуулахдаа зах зээлийн үнээс доогуур үнэлж таарна. Хэрэв хуримтлалтай бол асуудалтай нүүр тулахад бэлэн л гэсэн үг.
Мөн хуримтлал хүний хүсэл зорилго, мөрөөдөл тэмүүллийн ташуур байх ёстой. Өөрөөр хэлбэл юуг зорьж, юунд хүрэх гэж, ямар зорилготой хуримтлуулж байгаа нь тодорхой байхыг хэлээд байгаа юм. Зорилго хуримтлал хоёр маань нэг нэгнээ хурцалж, хоорондоо эргэх холбоо үүсгэдэг. Зорилгынхоо төлөө хуримтлуулна, хуримтлалдаа урамшиж хүч авах жишээтэй.
Үндсэндээ хуримтлуулах гол хоёр л шаардлага байгаа юм. Нэг нь гэнэтийн асуудлыг шийдвэрлэхэд, нөгөө нь зорилгодоо хүрэхийн тулд. Энэ нь дотроо эрүүл мэндийн асуудал уу, гэр бүлийн асуудал уу гээд хүнд гэнэтийн юу ч тохиолдож болно. Мөн сурахыг хүсч байна уу, үр хүүхдийнхээ ирээдүйг төлөвлөж байна уу, тансаг зэрэглэлийн машин авах уу гээд л зорилго бол хязгааргүй шүү дээ.

Тэгэлгүй яахав, Гэхдээ хүмүүс ихэвчлэн хадгалах ёстой гэдгийг ойлгоод, бодоод, ярьдаг хэрнээ эхэлж чадахгүй байх шиг санагддаг. Аргаа олохгүй байна уу? эсвэл хадгалах хэмжээний орлоготой биш байна уу?

Манай улсын дундаж цалингийн хэмжээг харахад мэдээж тийм хангалттай бол биш. Гэхдээ хуримтлуулна гэдэг ойлголт маань өөрөө заавал их мөнгөтэй байж хадгалдаг ойлголт биш л дээ. Бидний байгаль дэлхий, нийгмийн харилцаа, амьдралын мөчлөг, санхүүгийн нөөц гээд чухал бүхэн угаасаа бүгд ХЯЗГААРТАЙ. Тэгэхээр хязгаарлагдмал нөөц хөрөнгө, мөнгийг зөв зарцуулах нь хувь хүний санхүүгийн ухаалаг төлөвлөлтөөс хамаарна. Жишээ нь банкны секторт иргэдийн хадгаламж жил бүр тогтмол өссөөр л байгаа. 2020 оны наймдугаар сарын байдлаар гэхэд манай улсын нийт хадгаламжийн 78 хувь нь хугацаатай, 22 хувийг нь хугацаагүй хадгаламж эзэлж байна. Тэгэхээр иргэд маань хугацаатайгаар буюу ЗОРИЛГОТОЙГООР маш сайн хадгалж байна гэж харж болно. Иргэн баян бол өрх баян, өрх баян бол УЛС ОРОН баян шүү дээ. Дэлхий даяар цар тахал тархаж, хүн амын эрүүл мэндээрээ, улсын эдийн засгаараа хямраагүй орон алга байна. Хятад улсын иргэдийн дунд хийсэн судалгаагаар цар тахлын үед хуримтлалаа нэмэгдүүлэх нь бусад хөрөнгө оруулалттай харьцуулахад ач холбогдлын зэргээрээ гуравдугаарт жагссан байна лээ. Түүнчлэн судалгаанд хамрагдсан иргэдийн 30 хувь нь хуримтлалаа эрчимтэй нэмэгдүүлж байгаа гэж судалгааны үр дүн гарсан. Мөн Франц улсад “Ковид-19 цар тахал хадгаламж эзэмшигчдийн зан төлөвт хэрхэн нөлөөлж байгаа” талаарх судалгааны дүнд 53 хувь нь хуримтлалаа өмнөхөөсөө өсгөж байгаа гэжээ. Үүнээс үзэхэд цаг үе хүнд байх тусмаа иргэд хуримтлуулах ёстой гэдгийг ойлгож, ач холбогдол өгч, илүү ч сайн хуримтлуулж байгаа юм.

Тэгэхээр орлого их бага байх, нөхцөл байдал сайн муу ямар байх нь хамаагүй үргэлж л ХУРИМТЛУУЛАХ хэрэгтэй байх нь ээ?

Яг зөв. Хүмүүс их мөнгөтэй болоод хадгална гэж хойшлуулдаг нь их буруу хандлага. Яг өнөөдрөөс, яг одооноос л эхлэх хэрэгтэй. Хүсвэл арга нь олон гэдэг дээ. ХХБ харилцагчдадаа санхүүгийн дарамтгүйгээр хуримтлуулах дадал суулгах зорилготой “Хялбар хуримтлал” үйлчилгээг нэвтрүүлж байгаа. Өөр арилжааны банканд нэвтрээгүй энэхүү “Хялбар хуримтлал” үйлчилгээ дөрвөн сонголттой.

  1. Тогтмол хуримтлуулъя
  2. Орлого бүрээс хуримтлуулъя
  3. Хариултаа хадгалъя
  4. Өдөр бүр хуримтлуулъя

Эдгээр сонголтууд маань харилцагчдад ямар ч санхүүгийн дарамт мэдрүүлэхгүй бөгөөд автоматаар шимтгэлгүй шилжих давуу талтай. Аливаа улс орны эдийн засгийн дархлаа ямар түвшинд байгааг иргэдийнх нь хуримтлалаар тодорхойлдог шүү дээ.

“Хялбар хуримтлал” үйлчилгээний сонголтуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

Тогтмол хуримтлуулах сонголт нь: Харилцагч маань TDB online аппликейшн ашиглаад хадгаламжийн дансаа хүссэн үедээ нээчихнэ. Том зорилготой хадгаламж уу, хэрэглээний хадгаламж уу гэдгээсээ шалтгаалж хугацаа болон хүү өөр өөр. Ингээд орлогын үндсэн данснаасаа хадгаламж руугаа өдөр болгон 1000-хан төгрөг татуулж болно, эсвэл тодорхой өдөр заагаад тэр өдрөө сонгосон ямар ч дүнгээрээ татуулах боломжтой.
Орлого бүрээс хуримтлуулах сонголт нь: Харилцагчийн орлогын дансанд хэдэн төгрөг орно тэр бүрээсээ 1-10 хувийн сонголттой автоматаар татуулж хуримтлуулах боломж юм. Сард сая төгрөгийн цалинтай харилцагч орлого бүрээсээ таван хувийг хадгалахаар сонголоо гэхэд сард 50 мянган төгрөг ямар ч дарамтгүйгээр хадгалчихаж байгаа юм.
Хариултаа хадгалах сонголт нь: Харилцагчийн данснаасаа гаргаж байгаа зарлага бүрийн бутархай дүнг хадгаламжийн дансруу нь автоматаар шилжүүлэх юм. 1000-5000 төгрөгөөр бүхэлчлэх боломжтой. Жишээ нь: Харилцагч 1000 төгрөгөөр бүхэлчлэхийг сонголоо. Тэгээд дэлгүүрээс 15,200 төгрөгийн бараа худалдаж авахад данснаас нь 16,000 төгрөг хасагдана. Дэлгүүрт 15,200 нь, хадгаламжын дансруу нь 800 төгрөг автоматаар шилжих юм.
Өдөр бүр хуримтлуулах сонголт нь: Харилцагчийн дансны бутархай дүнг автоматаар хадгаламжийн дансанд нь хуримтлуулах үйлчилгээ юм. Мөн 1000-5000 төгрөгийг сонгож бүхэлчилнэ. Жишээ нь: Харилцагч 1000 төгрөгөөр бүхэлчлэхийг сонгожээ, дансны үлдэгдэл нь 154,380 төгрөг байлаа, тэгвэл өдрийн төгсгөлд автоматаар данснаас нь 380 төгрөг хадгаламжийн дансруу нь шилжинэ. Энэ үйлдэл нь өдөр бүр давтагдана гэсэн үг.
Товчхондоо “Хялбар хуримтлал” үйлчилгээг бутархай мөнгөө хадгалах үйлчилгээ гэж ойлгож болно. Хүн өндөр дүнгээр хадгаламж нээхээрээ нөгөө мөнгөө бодоод хэрэг гарвал үрчих гээд байдаг сул талтай. Харин задгай мөнгийг хайрцганд хийгээд л мартдаг шүү дээ. Нэг мэдэхэд л хөөх гэмээр дүнтэй болчихно. Цаад үр ашиг нь харилцагч ХУРИМТЛУУЛАХ ДАДАЛТАЙ болж үлдэх юм.

Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.