Хүүхдээ санхүүгийн боловсролтой иргэн болгон өсгөе
Хүүхэд ээжийнхээ гэдсэнд ураг байхаасаа эхлэн зургаан нас хүртлээ дахин давтагдашгүйгээр орчноо таньж, дасан зохицож, шинийг сурч, эрхтэн тогтолцоо нь боловсронгуй болж хөгждөг. Багачууд энэ насандаа өөртөө үйлчлэх, бусадтай харилцах, асуудлыг шийдэх талаар туршлага хуримтлуулж өөрийгөө таньж, нээдэг байна. Хүүхдийн бага насны туршлага, хөгжлийн шинж байдал нь ирээдүйд амжилттай суралцах, чанартай амьдрах үндэс болдог гэж НҮБ-ын “Хүүхдийн сан”-н тайланд дурджээ. Түүнчлэн гадаад хэлийг багадаа сурвал илүү хурдан мөн төрөлх хэл шигээ эзэмшиж чаддагийг бид мэднэ шүү дээ.
Хүүхдийг багаас нь санхүүгийн сахилга баттай, хуримтлуулдаг зуршилтай өсгөх хэрэгтэй. Тэдэнтэй мөнгөний талаар ярьж, гэр бүлийн төсвөө төлөвлөхдөө оролцуулж, мөнгө хаанаас яаж орж ирж, хэзээ хаашаа юунд зарцуулагдаж байгааг ойлгуулж байгаарай. Хүүхэд балчирдана гэж байхгүй, бага байх тусмаа мөнгөө зөв зарцуулж, мөнгөө сайн хуримтлуулж сурна.
Хүүхдийг багаас нь санхүүгийн сахилга баттай, хуримтлуулдаг зуршилтай өсгөх хэрэгтэй. Тэдэнтэй мөнгөний талаар ярьж, гэр бүлийн төсвөө төлөвлөхдөө оролцуулж, мөнгө хаанаас яаж орж ирж, хэзээ хаашаа юунд зарцуулагдаж байгааг ойлгуулж байгаарай. Хүүхэд балчирдана гэж байхгүй, бага байх тусмаа мөнгөө зөв зарцуулж, мөнгөө сайн хуримтлуулж сурна.
Хүүхэддээ санхүүгийн сахилга бат суулгах, хуримтлуулж сургахад нь туслах энгийн арга хуваалцъя.
1. Эрт эхэл
Ихэнх эцэг, эхчүүд хүүхдээ 15 нас хүртэл санхүүтэй холбоотой зүйл ярьдаггүй гэж АНУ-ын нэгэн судалгаанд дурджээ. Гэтэл юм бүхнийг мэдрэмтгий хүлээн авч, үйлдлээ болгодог бага насанд нь ойлгуулж эхлэх хэрэгтэй.
Хүүхэд “Хямгатай хүн болох уу, үрэлгэн хүн болох уу” гэдэг нь тэдний бага насны төлөвшлөөс хамааралтай
Шилэн саванд задгай мөнгө хийгээд, түүнээсээ худалдан авалт хийх, зарцуулах боломжийг хүүхэддээ өгөөрэй. Ингэснээр хүүхэд мөнгөө багасаж байгааг харж, юм авахад мөнгө дуусдаг гэх анхдагч ойлголтоо мэдэх юм.
2. Өрхийн санхүүгийн ойлголт өгөх
Өрхийн зарлагын талаар ойлгуулах энгийн үйлдэл бол хүүхдээ дагуулж хүнсээ цуглуулах юм. Дэлгүүр орохоос өмнө энэ бидний зарцуулах мөнгө үүнд тааруулан бараагаа сонгоно гэдгийг ойлгуулна. Мөн авах гэж байгаа зүйлийнхээ үнийг нь харж авдаг тухай ч хэлж болох юм.
“Тодорхой зорилгогүйгээр дэлгүүр хэсэх нь санхүүд хамгийн хөнөөлтэй”
3. Санхүүгийн хэрэгсэл ашиглуулах
Аливаа зүйлд амжилттай суралцах хамгийн чухал арга бол “хийх, оролдох” юм. Том хүн ч тэгдэг шүү дээ. Хүн үгнээс илүү үйлдэл тогтоох чадвар өндөртэй байдаг. Тиймээс хүүхэддээ өөрийн гэсэн санхүүгийн хэрэгсэл эзэмшүүлэх хэрэгтэй. Бэлэн мөнгө өгч болох ч бэлэн мөнгөө хаяж гээх, мөн ариун цэврийн хувьд ч хүүхдэд эрсдэлтэй. Тиймээс хүүхдийнхээ насанд тохирсон картыг ашиглуулж сургах нь зүйтэй.