Худалдаа, хөгжлийн банк олон улсын SWIFTNet сүлжээнд 24 цагийн турш ONLINE холбогдон, дэлхийн нэр хүнд бүхий банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж, харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоог хүссэн газарт нь түргэн шуурхай, найдвартай хүргэж байна.
ХХБ-ны гадаад шилжүүлгийн үйлчилгээний ДАВУУ ТАЛУУД:
Гадаад шилжүүлэг хийх |
||
Шилжүүлэх дүн |
5,000.00 хүртэл |
20,000₮ |
5,000.01-100,000.00 |
30,000₮ |
|
100,000.01-ээс дээш |
40,000₮ |
Гадаад шилжүүлэг нь хүлээн авагчийн банкнаас хамаарч нэг болон түүнээс дээш банкаар дамжин төлөгддөг. Энэ тохиолдолд дамжуулагч банкууд нь тухайн шилжүүлгийг дамжуулсны шимтгэлийг шилжүүлгийн үндсэн дүнгээс суутган авдаг. Иймээс бид Танд дараах гадаад шилжүүлгийн 2 төрлийн нэмэлт үйлчилгээг санал болгож байна. Үүнд:
Гадаад шилжүүлгийн нэмэлт үйлчилгээ |
|
*Төлбөр шилжүүлэгч нь дамжуулагч банкны шимтгэлийг бүрэн хариуцах тохиолдолд: |
20 USD |
**Төлбөр шилжүүлэгч нь шилжүүлгийн шимтгэлийг бүрэн хариуцах тохиолдолд: |
30 USD |
*OUR: Төлбөр шилжүүлэгч нь өөрийн банк болон эхний дамжуулагч банкны шимтгэлийг хариуцна. Хэрэв бусад дамжуулагч банкууд шимтгэл, хураамжтай бол шилжүүлгийн нийт дүнгээс эдгээр хураамжууд хасагдаж очно.
**G-OUR: Төлбөр шилжүүлэгч нь өөрийн болон бүх дамжуулагч банкуудын шимтгэл, хураамжийг хариуцах ба төлбөр бүтэн дүнгээрээ хүлээн авагчийн банкинд очно.

Гадаадын банкинд илгээсэн шилжүүлгийг харилцагчийн хүсэлтээр залруулах:
Гадаад шилжүүлгийг илгээсний дараа шилжүүлгийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолдТа гүйлгээ хийсэн салбар, тооцооны төвдөө залруулга хийлгэх тухай хүсэлт гарган, холбогдохшимтгэлийг төлж, энэхүү үйлчилгээг авна..
Гадаадын банкинд илгээсэн шилжүүлгийг харилцагчийн хүсэлтээр буцаан дуудах:
Гадаад шилжүүлгээ илгээсний дараа Та тодорхой шалтгааны улмаас шилжүүлгийг хүлээн авагчийн банкнаас буцаан дуудах шаардлага гарвал гүйлгээ хийсэн салбар, тооцооны төвдөө буцаан дуудах тухай хүсэлт гарган, холбогдох шимтгэлийг төлж, энэхүү үйлчилгээг авна.
Гадаадын банкинд илгээсэн шилжүүлгийг харилцагчийн хүсэлтээр залруулах, төлбөрийг буцаан дуудах хүсэлт явуулахад |
$40 |
Анхаар!!! Хүлээн авагчийн дансанд нэгэнт гүйцэтгэгдсэн шилжүүлгийг банк данс эзэмшигчийн зөвшөөрлийг үндэслэн буцаадаг тул энэхүү үйлчилгээнд ХХБ баталгаа өгөхгүй. Шилжүүлэг буцаагдаагүй тохиолдолд үйлчилгээний шимтгэлийг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Гадаад шилжүүлгээ илгээсний дараа Танд шилжүүлгийн талаар аливаа тодруулга, лавлагаа авах шаардлага гарсан тохиолдолд гүйлгээ хийсэн салбар, тооцооны төвдөө лавлагаа авах тухай хүсэлт гарган, холбогдох шимтгэлийг төлж, энэхүү үйлчилгээг авах боломжтой.
Харилцагчийн хүсэлтээр гадаадын банкнаас лавлагаа авахад (валют харгалзахгүй): |
$30 |
|
Свифт сүлжээгээр дамжуулан хийгдсэн бусад лавлагаа |
$50 |
Гадаад гүйлгээний төлбөрийн даалгаварыг ХААНААС Ч бэлтгэх боломжтой боллоо.
Анхааруулга:Бэлтгэсэн төлбөрийн даалгавараа 2 хувь хэвлэн гарын үсэг, тамгатэмдэгээр баталгаажуулан өөрт хамгийн ойр байрлах ХХБ-ны салбар, тооцооны төвүүдэд өгч, гадаад гүйлгээгээ хийлгэнэ үү.
IBAN гэдэг нь ‘InternationalBankAccountNumber’ гэсэн үгүүдийн товчлол бөгөөд дэлхийн аль ч банкны харилцагчийн дансыг тодорхойлсон үсэг болон тооноос бүрдсэн цогц код юм.
IBAN код нь улсын код, хүлээн авагчийн банк болон салбарын код, хүлээн авагчийн дансны дугаараас бүрддэг бөгөөд Европын холбооны улсууд руу дээр дурдсан валютаар шилжүүлэх гадаад шилжүүлэгт IBAN кодыг зааж өгснөөр тухайн шилжүүлэг автоматаар богино хугацаанд хүлээн авагчдаа хүрэх мөн гадаад шилжүүлгийн зардал бага байдгаараа давуу юм.
Жишээ нь:
Германы IBAN код 22 оронтой, доорх бүтэцтэй байдаг:
IBAN- DE38 63070024 0030824700
IBAN- DE-(Улсын код )38(Шалгах код) 63070024(Банкны код) 0030824700(Дансны дугаар)
Та ХХБанк дах харилцах дансаараа дамжуулан дараах байдлаар гадаад шилжүүлэг илгээх боломжтой. Үүнд:
Та төлбөрийн даалгаврыг 2 хувь хэвлэн авна уу.
Рублийн гадаад шилжүүлгийн даалгавар- татаж авах
Бусад валютын гадаад шилжүүлгийн даалгавар- татаж авах