Орон сууцны зээл хүсэгч яагаад даатгалд хамрагдах шаардлагатай вэ?
Монголбанкны “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” болон Монголын Ипотекийн Корпорацийн шаардлагын дагуу банкнаас орон сууцны зээл хүсэгч нь хөрөнгийн болон гэнэтийн осол, хөдөлмөрийн чадвар бүрэн алдалтын даатгалд хамрагддаг.
Юуг даатгуулах вэ?
- Зээлээр санхүүжүүлж буй орон сууц, амины орон сууц
- Зээлдэгчийн амь нас (гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах)
Даатгалын хамгаалалт?
Хөрөнгийн даатгал нь даатгалын зүйл болох орон сууц, амины орон сууцыг дараах эрсдэлүүдээс хамгаалдаг:
Амь насны даатгалаар зээлдэгч болон хамтран зээлдэгчид дараах эрсдэлүүд учрахад нөхөн төлбөр олгогддог:
Даатгалын үнэлгээ, хураамжийн хувь хэмжээ?
Даатгалын зүйл
|
Даатгалын үнэлгээ |
Даатгалын хураамжийн хувь хэмжээ /жилийн/ |
Орон сууц |
Хөрөнгийн үнэлгээ |
0.10% |
Зээлдэгчийн амь нас |
Зээлийн үлдэгдэл |
0.10% |
Даатгалын хураамжийг даатгалын компанийн дансанд шилжүүлсэнээр даатгалын гэрээ хүчин төгөлдөр болох ба зээлдэгч даатгалын гэрээгээ жил бүр сунгуулж байх үүрэгтэй.
Даатгалын тохиолдол бий болсон үед яах вэ?
Эд хөрөнгийн даатгалын хувьд даатгалын тохиолдол бий болсоноос хойш ажлын 5 хоногийн дотор даатгагчид мэдэгдэж, дуудлага өгнө:
Амь насны даатгалын хувьд зээлдэгчийн хамтран зээлдэгч эсвэл хууль ёсны өв залгамжлагч нь даатгалын тохиолдол бий болсон тухай банкинд нэн даруй мэдэгдэж зөвлөгөө авах ба нөхөн төлбөрийн материалыг банкны ажилтны зөвлөсний дагуу хуанлийн 90 хоногийн дотор бүрдүүлэн банк болон даатгагчид хүлээлгэн өгнө.
|
Даатгагч |
Холбогдох утас |
2 |
Миг даатгал ХХК |
75756000 |
3 |
Практикал даатгал ХХК |
77776677 |
4 |
Ард даатгал ХК |
77200088 |
6 |
Хаан даатгал ХХК |
75757588, 70000808 |
Даатгалын нөхөн төлбөр авахад бүрдүүлэх материал?
Автомашины зээлийн эрсдэлийн даатгалын зорилго
Зээлдэгч банкны санхүүжилтээр худалдан авсан автомашиныг учирч болзошгүй эрсдлүүдээс даатган, санхүүгийн хүндрэлээс хамгаалах зорилготой.
Юуг даатгуулах вэ?
Зээлийн гэрээний дагуу банкны санхүүжилтээр худалдан авсан тээврийн хэрэгсэл.
Тээврийн хэрэгслийн даатгал
|
|||
Даатгалын компани
|
Даатгалын зүйл
|
Жилийн хураамжийн хувь
|
Даатгалын хамгаалалт
|
Практикал даатгал ХХК
|
VIP
|
2.0%
|
- Хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл - Байгалийн эрсдэл - Бүх төрлийн гал, дэлбэрэлт - Хулгайн сэдлээр таны авто машинд учирсан хохирол - Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл - Бусад эрсдэл |
Классик
|
1.5%
|
||
Бизнес
|
0.8%
|
||
МИГ даатгал ХХК
|
Макс
|
2.0%
|
|
Классик
|
1.4%
|
||
Стандарт
|
0.8%
|
||
Ард даатгал ХК
|
Стандарт нэмэх
|
2.0%
|
|
Стандарт
|
1.2%
|
||
Экономик
|
0.8%
|
||
*Дэлгэрэнгүй мэдээллийг банкны лавлах утас, цахим хуудас, өөрт ойр байрлах салбар тооцооны төвөөс авна уу.
|
- Практикал даатгал ХХК (77776677)
- МИГ даатгал ХХК (75756000)
- Ард даатгал ХК (77200088)
Шаардлагатай баримт бичгийг банк, даатгагчид цаг тухайд нь ирүүлэх ёстой.
Тоног төхөөрөмжийн зээлийн эрсдэлийн даатгалын зорилго
Худалдаа хөгжлийн банкны тоног төхөөрөмжийн зээлийн барьцаанд тавигдсан тоног төхөөрөмж, хүнд машин механизм, хүнд даацын тээврийн хэрэгслийг бүрэн болон бүрэн бус даатгалд хамруулж, учирч болох эрсдэлээс хамгаалах зорилготой.
Хамтран ажиллаж байгаа даатгалын компаниуд
Миг даатгал ХХК
Юуг даатгуулах вэ?
Худалдаа, хөгжлийн банкны тоног төхөөрөмжийн зээлийн барьцаанд тавигдсан
- Хүнд даацын тээврийн хэрэгсэл
- Хүнд машин механизм
- Үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж
Даатгалын эрсдэл, үнэлгээ, хураамжийн хувь?
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн даатгал
Даатгалын хамгаалалт |
Даатгалын үнэлгээ |
Даатгалын хураамжийн хувь (жилийн) |
Үндсэн хамгаалалт: - Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт, шаталт, удирдлагатай болон удирдлагагүй нисдэг биетийн осол - Байгалийн аюул, осол, гамшиг, газар хөдлөлт, хүчит салхи, шуурга, үер, аянга, хөрсний суулт, цөмрөлт, гулгалт, хагаралт - Усны бүлэг эрсдэл (Сантехникийн осол, ус түгээгүүрт бэхлэгдсэн хаалтын эсвэл дамжуулах хоолойноос ус алдах, усан хангамжийн хоолойн системтэй бэхлэгдсэн төхөөрөмжөөс ус алдах, халуун ус эсвэл уурын халаагуурын төхөөрөмжөөс ус алдах, агаар, дулаан шахуургаас ус алдах) - Цахилгааны эрсдэл, цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзны нөлөөлөл, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөлөл, тусгаарлагчийн гэмтлийн эрсдэл - Хулгай - Ажилчдын санамсар болгоомжгүй үйлдэл - Дотоод тээвэрлэлтийн үеийн эрсдэл |
Зах зээлийн үнэлгээ эсвэл Зээлийн үлдэгдэл болон эхний 3 сарын зээлийн хүүгийн нийлбэрээс багагүй дүнгээр илэрхийлэгдсэн мөнгөн дүн |
0.60% |
Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал
Даатгалын хамгаалалт |
Даатгалын үнэлгээ |
Даатгалын хураамжийн хувь (жилийн) |
Үндсэн хамгаалалт: - Замын хөдөлгөөний, ашиглалтын үеийн эрсдэл (онхолдох, мөргөлдөх, биет зүйл мөргөх, шарваж гулсахгэх мэт) - Гараж, зогсоолд байх үеийн эрсдэл - Байгалийн аюул, осол, гамшиг, газар хөдлөлт, хүчит салхи, шуурга, үер, аянга, хөрсний суулт, цөмрөлт, гулгалт, хагаралт - Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт, шаталт, удирдлагатай болон удирдлагагүй нисдэг биетийн осол - Цахилгааны эрсдэл, цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзны нөлөөлөл, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөлөл, тусгаарлагчийн гэмтлийн эрсдэл - Усны бүлэг эрсдэл (Сантехникийн осол, ус түгээгүүрт бэхлэгдсэн хаалтын эсвэл дамжуулах хоолойноос ус алдах, усан хангамжийн хоолойн системтэй бэхлэгдсэн төхөөрөмжөөс ус алдах, халуун ус эсвэл уурын халаагуурын төхөөрөмжөөс ус алдах, агаар, дулаан шахуургаас ус алдах) - Хулгай, дээрэм, танхайн сэдэлтэй үйлдэл (их биеийн, жижиг эд ангийн) - Гуравдагч этгээдийн санаатай болон санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан эрсдэл |
Зах зээлийн үнэлгээ эсвэл Зээлийн үлдэгдэл болон эхний 3 сарын зээлийн хүүгийн нийлбэрээс багагүй дүнгээр илэрхийлэгдсэн мөнгөн дүн |
0.65% |
Хүнд машин механизмын даатгал
Даатгалын хамгаалалт |
Даатгалын үнэлгээ |
Даатгалын хураамжийн хувь (жилийн) |
Үндсэн хамгаалалт: - Ашиглалтын үеийн эрсдэл (онхолдох, мөргөлдөх, биет зүйл мөргөх, шарваж гулсахгэх мэт) - Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт, шаталт, удирдлагатай болон удирдлагагүй нисдэг биетийн осол - Байгалийн (хүчтэй салхи, мөндөр, цасан болон шороон шуурга, үер, аадар бороо, цас, газар хөдлөлт, хөрсний суулт, цөмрөлт, хагаралт, хад чулууны нуралт, ой хээрийн түймэр, аянга цахилгаан зэрэг) эрсдэл - Усны бүлэг эрсдэл - Хулгай, дээрмийн эрсдэл (их биеийн, жижиг эд ангийн) - Гуравдагч этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан хохирол |
Зах зээлийн үнэлгээ эсвэл Зээлийн үлдэгдэл болон эхний 3 сарын зээлийн хүүгийн нийлбэрээс багагүй дүнгээр илэрхийлэгдсэн мөнгөн дүн |
0.80% |
Даатгалын хураамжийг даатгалын компанийн дансанд шилжүүлсэнээр даатгалын гэрээ хүчин төгөлдөр болно.
Даатгалын гэрээ нь 1 жилийн хугацаатай байна.
Даатгалын нөхөн төлбөр ямар тохиолдолд олгогдохгүй вэ?
Гэрээнд зааснаас бусад эрсдэл учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгогдохгүй.
Даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд яах вэ?
МИГ даатгал ХХК-д хотод 24 цагийн дотор, орон нутагт 72 цагийн дотор (70003000, 330130) мэдэгдэгдэнэ.
Даатгалын нөхөн төлбөр авахад бүрдүүлэх материал?
Урт хугацаат үл хөдлөх хөрөнгийн зээлийн эрсдэлийн даатгалын зорилго
Банкнаас авсан зээлийн санхүүжилтээр үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, оффис болон бусад бизнес эрхлэн явуулах зориулалттай бэлэн ашиглалтад орсон барилга, барилгын тодорхой хэсэг талбай худалдан авах, бэлэн ашиглалтад ороогүй барилгын гүйцэтгэлийг дуусгах, өргөтгөл хийх болон засварлах, үл хөдлөх хөрөнгийг болон байгууллагын төлбөр тасалдалын тохиолдол мөн гэнэтийн ослын улмаас зээлдэгч, хамтран зээлдэгчийн амь нас, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах тохиолдлыг учирч болзошгүй эрсдлүүдээс хамгаалах зорилготой.
Хамтран ажиллаж байгаа даатгалын компани
Практикал даатгал ХХК
Юуг даатгуулах вэ?
Даатгалын үнэлгээ болон хураамжийн хувь?
Зээлдэгч нь Иргэн бол:
Д/д |
Даатгалын зүйл |
Даатгалын үнэлгээ |
Даатгалын хураамж |
1 |
Үл хөдлөх эд хөрөнгө |
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ |
0.12 |
2 |
- Зээлдэгч амь насаа алдах |
Зээлийн үлдэгдэл дүн |
0.13 |
Зээлдэгч нь Байгууллага бол:
Д/д |
Даатгалын зүйл |
Даатгалын үнэлгээ |
Даатгалын хураамж |
1 |
Үл хөдлөх эд хөрөнгө |
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ |
0.12 |
2 |
Төлбөрийн тасалдал |
Зээлийн үлдэгдэл дүн |
0.12 |
Даатгалын хураамжийг даатгалын компанийн дансанд шилжүүлсэнээр даатгалын гэрээ хүчин төгөлдөр болно.
Даатгалын гэрээ нь 1 жилийн хугацаатай байна.
Даатгалын хамгаалалт?
Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын эрсдэл. Үүнд:
Зээлдэгчийн амь насны даатгалын эрсдэл. Үүнд:
Төлбөрийн тасалдлын даатгалын эрсдэл. Үүнд:
Практикал даатгал ХХК-д (77776677, 94001525) 5 хоногийн дотор мэдэгдэгдэнэ.
Даатгалын нөхөн төлбөр авахад бүрдүүлэх материал?