Худалдаа, хөгжлийн банк нь 2005 оноос хойш харилцагч таны үнэт цагийг хэмнэх, банкны үйлчилгээг шуурхай хүргэх, банканд ирэлгүйгээр дансаа цаг хугацаа, орон зайнаас үл хамааран удирдах боломжийг олгож байна.
Банкны боломжит бүх үйлчилгээг онлайнаар буюу зайнаас удирдах боломжтой ТИДИБИ ОНЛАЙН үйлчилгээг та компьютер, таблет, веб болон ухаалаг утсанд зориулсан аппликэйшнээр дамжуулан авах боломжтой 24/7 интернэт банкны үйлчилгээ юм.
Та болон танай байгууллага санхүүгийн хэрэгцээ, шаардлагадаа нийцүүлэн ТИДИБИ ОНЛАЙН үйлчилгээний хийгдэх үйлдэл, эрх, боломжоороо харилцан ялгаатай дараах 4 багцаас сонголтоо хийн компьютер болон ухаалаг утсанд зориулсан апплейкшнээр нэвтрэн ашиглах боломжтой.
Онлайн инфо* |
Онлайн |
Онлайн плас |
Онлайн премиум** |
||
1. |
Өдрийн гүйлгээний лимит*** |
- |
5.0 сая ₮ (түүнтэй тэнцэх валют) |
50.0 сая ₮ (түүнтэй тэнцэх валют) |
500.0 сая ₮ (түүнтэй тэнцэх валют) |
2. |
Нэг удаагийн гүйлгээний лимит*** |
- |
5.0 сая ₮ (түүнтэй тэнцэх валют) |
50.0 сая ₮ (түүнтэй тэнцэх валют) |
500.0 сая ₮ (түүнтэй тэнцэх валют) |
* Харилцагч Та зайнаас Онлайн инфо үйчилгээнд бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь банкны лавлах төвтэй (ЭНД дарж мэдээллийг авна уу) холбогдож зөвхөн дансны хуулга хардаг үйлчилгээг авах боломжтой, гүйлгээ хийх эрхгүй болно.
** Гүйлгээний лимитийг харилцагч Та бүхэн өөрийн хэрэгцээндээ тохируулан өөрчлөх боломжтой бөгөөд өөрийн ойролцоо орших ХХБанкны салбар, тооцооны төвд хандана уу.
*** Гүйлгээний лимитэд ТИДИБИ ОНЛАЙН үйлчилгээний "Өөрийн данс хооронд" цэсээр хийсэн гүйлгээ хамаарахгүй.
Нэг удаагийн нууц үг гэдэг нь нэг удаа ашиглагдаж, дахин ашиглах боломжгүй нууц үг юм. Манай банк нь ING, HSBC, Deutsche Bank зэрэг дэлхийн нэр хүнд бүхий банкуудын ашигладаг VASCO GO6 төхөөрөмж болон нууцлалын OTP апплейкшнийг интернэт банкны үйлчилгээнд ашиглаж байна.
Багц |
Жилийн хураамж |
ТИДИБИ ОНЛАЙН үйлчилгээний гүйлгээний шимтгэл |
1. Онлайн |
Хураамжгүй |
Өөрийн нэр дээрх данс хооронд гүйлгээ хийхэд шимтгэлгүй |
2.Онлайн плас |
Хураамжгүй |
|
3.Онлайн премиум |
5,000 төг |
ХХБ-ны дурын салбарт доорх баримтыг бүрдүүлэн, хандана уу
Хувь хүн:
TDB ONLINE аппликейшны нэгдсэн гарын авлагатай ЭНД дарж танилцана уу.
Most Money гэж юу вэ?
Монголын анхны дижитал хэтэвч Most Money нь таны өдөр тутмын санхүүгийн хэрэгцээг хөнгөвчлөх бүх төрлийн үйлчилгээг агуулсан ба олон санхүүгийн байгууллагын дансаа нэг дороос удирдах боломжийг олгодог.
Хэрхэн хэрэглэгч болох вэ?
Та Худалдаа, хөгжлийн банкны өөрт ойр салбарт өөрийн биеэр, цахим үнэмлэхтэйгээ ирж холбогдох хүсэлтийг бөглөн, гэрээ байгуулснаар Мост Мони үйлчилгээний хэрэглэгч болох боломжтой.
Давуу талууд
Боломжууд
Дансны орлого, зарлага, үлдэгдлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломж
Эрхэм харилцагч Та Худалдаа, хөгжлийн банкны Мессэж банк үйлчилгээг ашиглан өөрийн дансаа хянаж, зарим төрлийн үйлчилгээг зайнаас авах боломжтой юм.
Банкны харилцагч нь бүх төрлийн дансны орлого зарлагын мэдээллийг цаг тухайд нь өөрийн и-мэйл хаяг болон гар утсанд мессэжээр хүлээн авна.
|
Үйлчилгээний төрөл |
Шимтгэл (Бүртгүүлсэн данснаас) |
1 |
Дансны гүйлгээний мэдээлэл авах - утсаар |
50₮ |
2 |
Дансны гүйлгээний мэдээлэл авах – имэйлээр |
Шимтгэлгүй |
3 |
Дансны үлдэгдэл шалгах |
100₮ |
4 |
Валютын ханш, АТМ-ын байршлын мэдээлэл авах |
Шимтгэлгүй |
Мессэж банк үйлчилгээний гарын авлагатай ЭНД дарж танилцана уу.
Мессэж банкны үйлчилгээний маягт бөглөх. (Банкны салбараас эсвэл ЭНД дарж татаж авна уу)
Харилцагч та банканд өөрийн биеэр ирж, гэрээ байгуулснаар Кабел, Интернэт, СӨХ, Цахилгаан, Контор, Гар утасны төлбөрөө харилцах, хугацаагүй хадгаламж, картын данснаасаа автоматаар суутгуулан төлөх боломжтой. Энэ үйлчилгээнд бүртгүүлснээр төлбөр төлөх урт дараалалд зогсох шаардлагагүй болох тул таны цаг хугацаа, мөнгийг хэмнэх болно.
Дээрх материалыг бүрдүүлэн Худалдаа хөгжлийн банкны аль ч салбарт ирж үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой
Худалдаа хөгжлийн банк нь 2001 онд Монгол улсын анхны АТМ-ыг зах зээлд нэвтрүүлснээр АТМ төхөөрөмжийн манай улсад нэвтрэх хөгжлийн гарц нээгдсэн байдаг билээ. Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 2800-аад АТМ төхөөрөмж үйл ажиллагаа явуулж байна.
ХХБ-ны хувьд харилцагчдынхаа бэлэн мөнгөний эрэлт, хэрэгцээг түргэн шуурхай хангахаар 240 орчим АТМ төхөөрөмжөөр банкны үйлчилгээг хүргэхээс гадна олон улсын VISA, MASTERCARD, JCB, UNION PAY, DINERS CLUB & DISCOVER, PULSE NETWORK брэндүүдийн төлбөрийн картуудыг АТМ дээрээ хүлээн авч байна.
Банкны зүгээс үйлчилгээнийхээ чанар, төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс орчин үеийн шинэлэг бүхий л үйлчилгээг үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байгаа ба харилцагч Та ХХБ-ны АТМ дээрээс дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:
ХХБ-ыг сонгон үйлчлүүлсэн Танд баярлалаа. АТМ-ын байршлын мэдээллийг ЭНД харна уу.
АТМ-тай холбоотой санал хүсэлтээ 1900-1977 утсаар холбогдож хүргүүлнэ үү.
ЗАРЛАГА ХИЙХ |
ОРЛОГО ХИЙХ |
---|---|
Худалдаа, хөгжлийн банк нь Зарлагын АТМ буюу (Cash dispenser ATM), орлого, зарлагын АТМ буюу (Cash recycler ATM) гэсэн 2 төрлийн АТМ төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулж байна.
|
ХХБ нь орлого хүлээн авах боломжтой АТМ-ыг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд АТМ-ын тоо хэмжээг жил бүр нэмэгдүүлж харилцагчдынхаа бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн орчин үеийн тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна.
|
Зарлага хийхэд анхаарах зүйлс. Үүнд:
|
Орлого хийхэд анхаарах зүйлс. Үүнд:
|
•Зарлагын АТМ-аас нэг удаа дээд тал нь 700,000 төгрөг авах боломжтой байдаг бол хамгийн багадаа 1,000 төгрөг авах боломжтой байна.
|
•Орлогын АТМ-д зөвхөн ХХБ-ны картын дансанд орлого хийх боломжтой байна.
|
•Харин Орлого, зарлагын АТМ-аас нэг удаа дээд тал 200 дэвсгэрт буюу 4 сая төгрөг, хамгийн багадаа 5,000 төгрөгийн зарлага гарах боломжтой байна.
|
•ХХБ-ны орлогын АТМ-д нэг удаа дээд тал нь 200 дэвсгэрт буюу хамгийн ихдээ 4 сая төгрөг хүлээн авах боломжтой.
|
•Гадаадын банкны картаар АТМ-аас бэлэн мөнгө авахад нэг удаа дээд тал нь 400,000 төгрөг авах боломжтой байдаг.
|
•Орлогын гүйлгээнд шимтгэл байхгүй
|
•ХХБ, Голомт банк, Төрийн банк, Капитрон банкны АТМ-аас бэлэн мөнгө авахад 100 төгрөгийн шимтгэлтэй байна.
|
•Харилцагч Та АТМ-д аль болох урагдаагүй, нугалраагүй, үрчийгээгүй дэвсгэрт хийн үйлчлүүлнэ үү.
|
•Харилцагч Таны АТМ-аас бэлэн мөнгө авах нийт хэмжээ Таны ашиглаж буй картын өдөрт зарцуулах лимитээр хязгаарлагдах болохыг анхаарна уу.
|
•АТМ орлогодож буй дэвсгэрт чанарын шаардлага хангахгүй бол уг дэвсгэртийг танихгүй буцаан гаргах ба буцаан гаргасан дэвсгэртийг авснаар дараагийн үйлдэл хийгдэх болно.
|
Харилцагч Та хэн нэгэнд яаралтай шилжүүлэг хийх шаардлага гарсан уу? Гар утасны цэнэг дууссан, ухаалаг аппликейшн ашиглах датагүй болсон, банкны салбар орж очирлох боломжгүй яарсан гэх мэт ямар ч нөхцөл байдалд орсон хамгийн өртөг багатайгаар хурдан шуурхай шилжүүлэг хийж болох үйлчилгээг ХХБ-ны АТМ дээрээс авах боломжтой.
Энэхүү үйлчилгээг Та Худалдаа, хөгжлийн банкны дурын АТМ дээрээс авах боломжтой ба картын дугаар болон дансны дугаараар гэсэн 2 төрлөөр шилжүүлгийн гүйлгээ хийх боломжтой.
Шилжүүлгийн гүйлгээ хийхэд анхаарах зүйлс:
Дээд хэмжээ (Өдөрт) | Дотоодын карт | Олон улсын карт | |||||
---|---|---|---|---|---|---|---|
Энгийн карт | Премиум карт | Виза карт MNT, USD | Виза карт EUR | ЮнионПэй карт | |||
Энгийн карт | Алтан карт | Энгийн карт | Алтан карт | Алтан карт | |||
АТМ-аас бэлэн мөнгөн авах |
3,000,000 MNT |
4,000,000 MNT |
3,000 USD |
5,000 USD |
2,500 EUR |
4,000 EUR |
80,000 CNY |
Худалдан авалт хийх болон бэлэн мөнгө авах |
3,000,000 MNT |
6,000,000 MNT |
7,000 USD |
15,000 USD |
5,500 EUR |
12,000 EUR |
250,000 CNY |
АТМ-с шилжүүлэг хийх |
10,000,000 MNT |
20,000,000 MNT |
5,000 USD |
10,000 USD |
4,000 EUR |
9,000 EUR |
50,000 CNY |
Худалдаа хөгжлийн банкны Карт эзэмшигч танд түгээмэл хэрэглээний төлбөрүүдийг шууд АТМ дээр гүйцэтгэх боломжийг олгож байна. Үүнд:
АТМ-аас төлбөр төлөх үйлчилгээ нь танд дараах давуу талуудыг олгох юм.Үүнд:
Төлбөр гүйцэтгэхэд шаардагдах зүйлс:
Үйлчилгээний шимтгэл:
Шимтгэлийг гүйлгээ бүрээс төлбөр хийж буй карт эзэмшигчийн картын данснаас суутгана |
Төгрөгийн данс |
Ам.долларын данс |
Еврогийн данс |
100 төгрөг |
100 төгрөгтэй тэнцэх ам.доллар |
100 төгрөгтэй тэнцэх евро |
Анхаарах зүйлс:
Төлбөрийг зөвхөн төгрөгөөр хийх ба валютын данстай картнаас төлбөр хийх тохиолдолд ХХБ-ны арилжааны ханшаар хөрвүүлэг хийгдэх болно.
Худалдаа, хөгжлийн банкны зүгээс АТМ төхөөрөмжөөрөө дамжуулан олон төрлийн нэмэлт үйлчилгээг санал болгож харилцагчдадаа хүргэж байна.
1.Most money – Харилцагч Та карт ашиглахгүйгээр АТМ-аас бэлэн мөнгө авах бол гар утасны аппликейшн дээр суурилсан Most money үйлчилгээгээр дамжуулан Тан код авч АТМ дээр утасны дугаар болон тухайн Тан кодыг оруулж бэлэн мөнгө авах боломжтой юм. Мөн Most money үйлчилгээний харилцагч таних QR кодыг ХХБ-ны орлогын АТМ-д уншуулан илүү хурдан бөгөөд хялбар аргаар бэлэн мөнгө авах боломжтой байна.
2. Moneygramm – олон улсын мөнгөн гуйвуулгын Moneygramm үйлчилгээг АТМ дээрээс авах боломжтой байна. Хэрэв та банкны салбарт очихгүйгээр MoneyGram –аар мөнгө илгээх болон хүлээн авахыг хүсч байвал TDB Online үйлчилгээний эрх нээлгэнэ үү. Энэхүү үйлчилгээний эрхийг авснаар та хүссэн үедээ манай банкны TDB Online болон АТМ ашиглаж гүйлгээ хийж болно. ЭНД дарж мэдээлэл татаж авна уу.
АТМ ашиглахад анхаарах зүйлс:
TDB Pay үйлчилгээ нь QR (КЮ АР) код ашиглан дансандаа төлбөр хүлээн авах, шилжүүлэх хамгийн хялбар, шуурхай үйлчилгээ юм.
TDB Pay үйлчилгээ нь QR (КЮ АР) код ашиглан дансандаа төлбөр хүлээн авах, шилжүүлэх хамгийн хялбар, шуурхай үйлчилгээ юм.
Төлбөр хүлээн авагч
Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид TDB Pay үйлчилгээнд бүртгүүлснээр банкнаас QR кодыг үнэгүй олгоно. Тухайн QR кодоо худалдан авагчийн гар утсанд уншуулснаар Та төлбөрөө өөрийн дансандаа саадгүй хүлээн авах болно. Төлбөр таны дансанд орсон даруйд гар утас, и-мэйл хаягт тань мэдэгдэл ирнэ.
Төлбөр төлөгч
Та өөрийн үйлчлүүлдэг аль ч банкны мобайл аппликейшныг ашиглан дараах 3 алхмын дагуу төлбөрөө төлөх боломжтой.
Өөрийн ашигладаг мобайл банкны аппликейшнд нэвтэрч, QPay цэсийг [1] сонгоно.
TDB Pay үйлчилгээгээр төлбөр хүлээн авах худалдаа, үйлчилгээний байгууллага, хувь хүнд байх QR кодыг утасны камераа ашиглан уншуулснаар төлбөр хүлээн авагчийн овог, нэр, дансны дугаар болон банкны нэр бичих талбаруудад мэдээлэл автоматаар гарч ирнэ. Та төлбөрийн дүнгээ оруулахад л хангалттай.
Мэдээллийг шалгаж, гүйлгээний нууц үгээ оруулснаар гүйлгээ баталгаажиж, хүлээн авагчийн дансанд төлбөр шилжиж, орлого орсон талаар мэдэгдэл очно.
[1] Таны ашиглаж буй мобайл банкны үйлчилгээ нь QR код уншуулж төлбөр төлөх боломжтой эсэхийг холбогдох банкнаас тодруулна уу.