Мэдээ / Aug 29, 2017

China Construction Bank (CCB)-тай хамтран гадаад худалдааны санхүүжилт олгож эхэлнэ

БНХАУ-ын China Construction Bank (CCB) нь Хятад улсын барилгын салбарыг санхүүжүүлэгч хамгийн том банк бөгөөд худалдааны санхүүжилтээр тэргүүлэгч ХХБанктай 2007 оноос эхлэн төгрөг, юанийн төлбөр тооцоо, хамтын зээл, худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажилласаар ирсэн юм.

Бид CCB-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн 2017 оны 8-р сарын 21-ний өдөр “Гадаад худалдааг дэмжих зээлийн гэрээ байгуулах” санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол улс – БНХАУ-ын хооронд тоног төхөөрөмж, бараа материалын импорт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд худалдааны санхүүжилтийн үйлчилгээг улам хүртээмжтэй болгох боломж нээгдлээ. Ингэснээр харилцагчиддаа илүү тааламжтай нөхцөлтэй зээлийг түлхүү олгож, улмаар хоёр улсын худалдааны хөгжил, стратегийн түншлэлийг дэмжиж, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой үйл ажиллагааны эхлэл тавигдлаа. Цаашид бид CCB-тай хамтран барилга, дэд бүтцийн салбарын томоохон төслүүдийг хамтран санхүүжүүлэхээр зорьж ажиллаж байна.

 

 

 

Хөгжил дэвшилд хамтдаа

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт