Мэдээ / Aug 04, 2017

ХХБАНК МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНКААР ТОДОРЛОО

Дэлхийд нэр хүнд бүхий Euromoney сэтгүүлийн Awards for Excellence 2017 арга хэмжээ 7-р сарын 14-ний өдөр Хонг Конг хотноо амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Санхүүгийн зах зээлийн мэдээллийн тэргүүлэгч эх үүсвэр гэгддэг энэхүү сэтгүүл дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн шилдэг банкуудыг жил бүр шалгаруулдаг ба 2017 оны Монгол улсын шилдэг банкаар Худалдаа, хөгжлийн банкыг тодрууллаа. Монгол улсын эдийн засгийн хөдөлгөх хүч болох санхүүгийн зах зээлд оруулж буй хувь нэмэр, жижиг дунд үйлдвэрийн өргөн хүрээний, тасралтгүй санхүүжилт, нийгмийн хариуцлагын хүрээнд явуулж буй төсөл, хөтөлбөрүүдийг үнэлэн энэхүү хүндтэй шагналыг гардуулж буйгаа Euromoney сэтгүүлийн хамт олон тус арга хэмжээний үеэр мэдэгдсэн юм. Энэхүү шагналыг гардан авахад ХХБанкны харилцагчид, хамтран ажиллаж буй иргэд, байгууллагууд болон нийт ажилтнуудын хувь нэмэр оролцсон тул та бүхэнд гүн талархал илэрхийлье.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт