Мэдээ / Aug 02, 2017

Хятадын Хөдөө Аж Ахуйн Банктай “Харилцан Ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурж, ам.долларын төлбөр тооцоог өргөжүүлэх гарцыг нээлээ

Монгол банк болон Хятадын ардын банкнаас зохион байгуулж буй Монгол-Хятадын банкуудын дугуй ширээний VII уулзалт 7-р сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уулзалтанд Монгол Улсын арилжааны 12 банк, БНХАУ-ын арилжааны 7 банкны төлөөлөгчид оролцож улс орнуудын эдийн засаг, банкны салбарын өнөөгийн байдлын тухай мэдээлэл солилцож, банкуудын гадаад төлбөр тооцоо, хамтын санхүүжилт, худалдааны санхүүжилт, төслийн санхүүжилтийн хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудлууд болон түүнийг шийдвэрлэх арга замын талаар нээлттэй хэлэлцлээ.

Уг уулзалтын үеэр болсон онцлох арга хэмжээ нь Худалдаа Хөгжлийн Банк болон Хятадын Хөдөө Аж Ахуйн Банк (Agricultural Bank of China) цаашид ам.долларын төлбөр тооцооны үйл ажиллагааг өргөжүүлж, хамтран ажиллахаар болсон бөгөөд “Харилцан Ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол улсруу чиглэх ам.долларын урсгал нэмэгдэх боломжтой юм.

Худалдаа, хөгжлийн банк нь Монгол банкны Гадаад төлбөр тооцооны газраас байгуулагдсан түүхтэй бөгөөд энэ ч утгаараа байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын нэр хүндтэй банк санхүүгийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоон, гадаад төлбөр тооцоо, хамтын санхүүжилт, худалдааны санхүүжилт, төслийн санхүүжилт, банк хоорондын зээлийн үйл ажиллагааны хүрээнд үр ашигтай, амжилттай хамтран ажилладаг. Одоогийн байдлаар Худалдаа Хөгжлийн Банк олон улсын нэр хүнд бүхий 150 гаруй банк болон санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, 650 гаруй сая ам.долларын гадаад худалдааны санхүүжилтийн шугам, 44 ностро дансаараа дамжуулан 39–н төрлийн гадаад валютаар харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцоог хамгийн өргөн хүрээнд  найдвартай, шуурхай гүйцэтгэж байна.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт