Худалдаа, хөгжлийн банкны дүрмийн 9 дүгээр зүйл
9.13 Эрх бүхий албан тушаалтан: Банкны албан ёсны шийдвэрийг гаргах, гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг банкны эрх бүхий албан тушаалтанд тооцно. Эрх бүхий албан тушаалтанд Дүрмийн "Хавсралт Б"-д шууд нэрлэн заасан болон ажил үүрэг, үйл ажиллагааны нэг буюу хэд хэдэн чиглэлийг хариуцан ажиллаж буй албан тушаалтанг хамааруулан ойлгоно. Гүйцэтгэх захирлын тушаалаар ажил үүрэг, үйл ажиллагааны чиглэлээр хариуцан гүйцэтгэж буй эрх бүхий албан тушаалтныг нарийвчлан тогтоож болно.
Хавсралт Б
ХХБанкны эрх бүхий албан тушаалтанд хамаарах этгээдийн жагсаалт
1. Энэхүү дүрэмд өөрөөр заагаагүй бол дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан гэдэгт дараах албан тушаалтан хамаарна. Үүнд:
1. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн;
2. Гүйцэтгэх захирал;
3. Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч;
4. Гүйцэтгэх захирлын орлогч;
5. Ерөнхий аудитор;
6. Банкны нарийн бичгийн дарга;
7. Салбар, тооцооны төвийн захирал, түүнийг орлогч, менежер;
8. Газар, хэлтсийн захирал түүний орлогч;
9. Бусад удирдах албан тушаалтан.