Мэдээ / Aug 15, 2016

Монголдоо анхлан мөнгөн гуйвуулгыг онлайнаар хийж эхэллээ

Худалдаа, хөгжлийн банк MoneyGram Self-service үйлчилгээний нээлтээ 8 дугаар сарын 10-ны өдөр хийлээ. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр Монголчууд MoneyGram мөнгөн гуйвуулгыг илүү хялбараар, цаг алдалгүй, банкны салбарын ажиллах цагийн хуваарьт баригдалгүй онлайнаар илгээх, хүлээн авах шинэ гарц нээгдэж байна.

 

Одоо та MoneyGram гуйвуулга илгээхдээ заавал өөрийн биеэр банкинд очих шаардлагагүй, харин ХХБанкны TDB онлайн үйлчилгээг ашиглан 1 ам.долларын хөнгөлөлттэйгөөр гар утас, таблет болон компьютераараа илгээж болно. Мөн гуйвуулга хүлээн авахдаа ч TDB онлайнд хандаж өөрийн хүссэн дансандаа мөнгөө хүлээн авах боломжтой. Ялангуяа гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэд онлайнаар данс нээснээр TDB онлайны эрхтэй болж, өөрийн дансандаа мөнгөө хуримтлуулж, өөрөө хянахад хялбар болж байгаагаараа давуу юм.

 

Нээлтийн үйл ажиллагаанд MoneyGram international байгууллагыг төлөөлж Монголыг хариуцсан бүсийн захирал Andy Liu Монголд хүрэлцэн ирж оролцлоо. MoneyGram Self-service үйлчилгээний хүрээнд бид гуйвуулгыг харилцагчиддаа улам илүү хялбар, цаг зав хэмнэсэн, олон сувгаар ашиглах боломжтой болгохоор зорьж, 2016 ондоо багтаан АТМ-д MoneyGram мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлнэ.

 

Танд гуйвуулга хийхэд хэдхэн хором л хэрэгтэй. Гуйвуулгын шинэ гарцыг харилцагчдад олгож буй TDB онлайн үйлчилгээнд бүртгүүлэхдээ ХХБанкны өөрт ойр байрлах салбарт иргэний үнэмлэхтэйгээ очиход л болно.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт