Мэдээ / Jul 29, 2016

Монгол Улс, ОХУ-ын банк хоорондын анхдугаар зөвлөгөөнд амжилттай оролцлоо

ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2016 оны 7 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд "Промсвязьбанк"-аас зохион байгуулагдсан “Олон улсын банкуудын 21 дүгээр бага хурал”-д ХХБ  болон бусад арилжааны банкуудын хамт ажилттай оролцлоо. 

Хурлын үеэр Монголбанкны санаачлагаар ОХУ-ын Төв банк, Промсвязьбанктай хамтран хоёр улсын банк хоорондын анхдугаар зөвлөгөөнийг “Газар нутгаа тэлэх нь: Монгол Улсын орчин үеийн банкны систем” салбар хэлэлцүүлэг хэлбэртэйгээр амжилттай зохион байгуулж, Монгол Улсын банкны системийн өнөөгийн байдал, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломжууд, хоёр улсын банк хоорондын хамтын ажиллагаанд тулгарч буй бэрхшээлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар Монголбанк, арилжааны банкуудаас танилцуулсан ба ХХБ-ны зүгээс ОХУ-ын банкуудтай хийж буй бизнес харилцаа, худалдааны санхүүжилтийн хэрэгслүүдийн ашиглалтыг нэмэгдүүлэх, ОХУ, Монгол улсын хооронд хийгдэх төлбөр тооцоог дэмжих санхүүжилтийн оновчтой хэрэгслүүдийн талаар танилцуулга хийв.

 

ХХБ нь Сбербанк, ВТБ, Россельхозбанк, Юникредит банк, Росэксимбанк Промсвязьбанк, Международный банк экономического сотрудничества, Международный инвестиционный банк, Азиатский тихоокеанский банк зэрэг ОХУ-ын тэргүүлэгч банкуудтай рублийн төлбөр тооцоо, импортын санхүүжилт,  хамтын санхүүжилт, арилжааны чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд Худалдааны санхүүжилтийн хэрэгслийг ашиглан 2015 оны эцсийн байдлаар нийт 58.2% хувийг гүйцэтгэсэн үзүүлэлттэй байна. 

 

Тус арга хэмжээний үеэр ХХБ нь гадаад төлбөр тооцоогоо сайжруулах, санхүүжилтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх талаар оролцогч банкуудтай бизнес уулзалт хийж ярилцав.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт