Мэдээ / May 30, 2016

“Junior Customers” буюу 18 настай хvvхдийн хадгаламж эзэмшигчиддээ хvндэтгэл vзvvллээ

Худалдаа, хөгжлийн банкнаас “Junior Customers” буюу 18 настай хүүхдийн хадгаламж эзэмшигчиддээ хүндэтгэл үзүүлдэг уламжлалыг бий болгоод 4 дэх жилтэйгээ золгож байна. Энэ жилийн хувьд хүүхдийн хадгаламж эзэмшдэг 200 хүүхдийг Туушин зочид буудалд урьж, уулзалт, лекц, урлагийн тоглолт, хөнгөн зууштай нэгэн өдрийг хамтдаа тэмдэглэлээ.

18 настнууддаа хүндэтгэл үзүүлсэн өдөрт сэтгэл зүйч Г.Наранбаатар, жүжигчин СТА Г.Ундармаа, хөтлөгч Р.Нямбаяр нар урилгаар  хүрэлцэн ирж, хувь хүний хөгжил, гэр бүлийн аз жаргал, зорилго тэмүүлэлтэй амьдрал, бусдад туслах сайхан сэтгэл, хуримтлалын үр шимийн талаар сонирхолтой лекц, илтгэлийг танилцуулснаас гадна Aim4r продакшн болон дуучин Хишигдалай, Зоригт нар хадгаламж эзэмшигч хүүхдүүдэд уран бүтээлээсээ өргөн барьсан юм.

 

Эдгээр 200 хүүхдэд ХХБанкнаас “Junior Customers” дурсгалын сертификат, олон улсын VISA карт бэлэглэж, гарын бэлэг, дурсгалын зүйлс гардууллаа. Уригдаж ирсэн 200 хүүхдээс гадна энэ жил  18 нас хүрч байгаа бүх харилцагч хүүхдүүддээ олон улсын Виза картыг үнэгүй бэлэглэсэн юм.

Хэрвээ Та хүүхдийнхээ ирээдүйд хуримтлал үүсгэхийг хүсвэл хүүхдийн хадгаламжаа Монгол Улсын тэргүүлэх банк Худалдаа, хөгжлийн банкинд нээлгэн 6-р сарын 12-ны өдрөөс өмнө хадгаламжийн дэвтэр үнэгүй авч, тогтмол шилжүүлгийн үйлчилгээнд бүртгүүлэн жилийн турш үнэ төлбөргүй гүйлгээ хийлгээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт