Мэдээ / May 03, 2016

Виза картаа идэвхтэй ашиглаж Зуны олимп үзэцгээе

Худалдаа, хөгжлийн банк Олон улсын виза карттай харилцагчдынхаа дунд 2016.05.03 – 06.26-ны хооронд “Зуны олимп үзэцгээе” аян эхлүүлж байна. Энэ аянд олон улсын виза карт ашигладаг болон шинээр олон улсын карт худалдан авч буй харилцагчид бүгд оролцох боломжтой ба хоёр харилцагч Бразил улсад болох Рио-2016 Зуны олимп үзэх эрх хожих юм.

 

Олон улсын картаа төгрөгийн данстайгаар ашиглах хүсэлтэй харилцагчиддаа зориулан олон улсын төгрөгийн виза картыг шинээр гаргасан. Түүнчлэн зуны олимпийг тохиолдуулан Олон улсын “OЛИМП” нэрийн гоёмсог дизайнтай, олимпийн бэлгэдэл бүхий виза картыг ХХБанк зах зээлд тун удахгүй гаргах гэж байна.

 

 

“Зуны олимп үзэцгээе” аянд хэрхэн оролцох вэ?

Та аяны хугацаанд гадаадад аялахдаа, эсвэл Монголдоо байхдаа алинд нь ч Олон улсын виза картаараа худалдан авалт хийгээрэй. Таны виза картаараа хийсэн 100,000 төгрөг (мөн 50 ам.доллар эсвэл 50 евро тутамд)-ийн худалдан авалт тутамд нэг урамшуулалд өрсөлдөх эрх олгогдох ба эрхийн код нь таны ТиДиБи онлайн үйлчилгээний мэдээлэл хэсэгт харагдана. Тиймээс “Зуны олимп үзэцгээе” аянд оролцохын тулд олон улсын виза картаараа идэвхтэй худалдан авалт хийж, ТиДиБи онлайн үйлчилгээ байхгүй бол шинээр бүртгүүлж урамшуулалд өрсөлдөх кодоо авах хэрэгтэй. Гэхдээ Монголдоо виза картаараа худалдан авалт хийхдээ зөвхөн Худалдаа, хөгжлийн банкны ПОС терминал буюу карт уншигч машинаар үйлчлүүлэх ёстойг анхаараарай.

 

Урамшууллын эзэнг хэрхэн тодруулах вэ?

Нийт аянд оролцогчдын дундаас хоёр харилцагчийг урамшуулалд өрсөлдөх кодоор 2016 оны 6-р сарын эцэст Боловсрол суваг телевизийн ШУУД НЭВТРҮҮЛГЭЭР тодруулна.

Жич: Тус аянд Олон улсын бизнес картууд ашиглан хийсэн худалдан авалт хамаарахгүй болно.

Азтан та Олон улсын виза карттайгаа Рио-2016 Зуны олимп үзээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих