Мэдээ / Apr 08, 2016

Төгрөгийн олон улсын виза картыг шинээр гаргалаа

Банкин дахь төгрөгийн данснаасаа доллараар төлбөр төлөх, онлайн худалдан авалт хийх хэрэгцээ гардаг хүмүүст тохиромжтой картыг Худалдаа, хөгжлийн банк гаргалаа. Энэхүү карт нь дан төгрөгийн данстай боловч олон улсын карт бөгөөд төгрөгөөс бусад валютаар худалдаа, төлбөр тооцоо хийх үед тухайн үеийн ханшаар хөрвөдгөөрөө онцлогтой. Мөн зөвхөн доллар, еврогийн виза карт ч авах сонголт бий.

 

ХХБанк олон улсын виза картыг төгрөгийн данстайгаар зах зээлд гаргаж байгаатай холбогдуулан харилцагчиддаа тус картанд 6-р сарын 30-ны өдрийг дуустал 50% хөнгөлөлт зарласан байгаа тул өөрт ойр байгаа салбараас аваарай.

 

 

Мөн Рио-2016 Зуны олимпыг тохиолдуулан Виза карт хэрэглэгчиддээ олимпын дурсамж, билэгдлийг агуулсан цоо шинэ загварын картуудыг гаргаж, “Зуны олимп үзэцгээе” хонжворт аянд оролцох эрхийг олгож байгаа. Аянд энэхүү шинээр гарч буй төгрөгийн виза карт авсан харилцагчид ч оролцох болно.

 

Зуны олимп үзэцгээе” аян нь гадаадад болон дотоодод хийж байгаа бүхий л төлбөр тооцоо, худалдан авалтаа виза картаараа хийж, 100’000 төгрөгийн худалдан авалт тутамдаа 1 сугалааны эрх авч, хонжворт оролцоно. Азтай 2 харилцагч Рио-2016 олимпыг үзэх эрх хожно. Аяны тухай мэдээллийг манай банкны facebook хуудаст нэгдэн цаг алдалгүй аваарай.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт