Мэдээ / Oct 28, 2015

Яг одоо эхлээрэй

Та 10 сарын 31-ний өдрийг зөвхөн “Halloween” баярын өдөр гэж бодож байна уу? Тэгвэл энэ өдрийг дэлхий дахинаа 1924 оноос хойш “Дэлхийн Хадгаламжийн Өдөр” болгон онцолсон байдаг. 1924 оны 10 сарын 31-нд Италийн Милан хотноо болсон Олон Улсын Банкны Хадгаламжийн Анхдугаар Уулзалтаар 29 орны 7000 гаруй банк, салбаруудын 354 төлөөлөгч оролцож нийтэд хадгаламжийн ач холбогдол болон эдийн засагт үзүүлэх нөлөөллийг ойлгуулах шаардлагатай байгаад санаа нэгдэж энэхүү өдрийг “Дэлхийн Хадгаламжийн Өдөр” болгосон билээ.

Энэхүү чуулга уулзалтаас хойш дэлхийн өнцөг булан бүр дэх банк, санхүүгийн байгууллагууд энэ өдрийг үйл ажиллагаандаа онцгойлон тусгаж, өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон байна. Тухайлбал, Австри улсад: хүүхдүүдэд мөнгөн хуримтлалын хэрэгцээг ойлгуулах компанит ажил, хадгаламжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нээж өгөх, иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургалт зохион байгуулах, Германд: Хадгаламжийн банкны Холбооноос Хадгаламжийн ач холбогдлын талаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэх мэт арга хэмжээг явуулахаас гадна нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгмийн эмзэг давхаргын бүлэгт санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх зэрэг маш өргөн хүрээг хамардаг.


Харин ХХБ-ны хувьд анх 2014 онд “Дэлхийн хадгаламжийн өдөр”-ийг Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци болон бусад арилжааны банкуудтай хамтран тэмдэглэж, банкны зүгээс хотын захын сургуулиудын сурлагаараа тэргүүлдэг 20 сурагчид 50,000₮-ний хадгаламж нээлгэх эрх бэлэглэж, гарын бэлгээ тараасан юм.


Энэ жилийн хувьд манай банкнаас харилцагчдаа яг одооноос тогтмолоор орлого бүрээсээ бага ч хамаагүй хадгалахад суралцахыг уриалан “Тогтмол шилжүүлэг” үйлчилгээ жилийн турш шимтгэлгүйгээр олгож байна. Хадгалж эхлэхэд хэзээ ч оройтдоггүй тул харилцагч Та яг одоо эхлээрэй.

Өсөх хуримтлалтай
Өөдрөг ирээдүйд хамтдаа

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт