Мэдээ / Oct 09, 2015

БЭЭЖИН, ТАЙЛАНДААР АЯЛАХ 6-Н ХАРИЛЦАГЧ ТОДОРЛОО

Нийт хэрэглэгчдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж байгаа Unionpay төлбөрийн картыг Худалдаа, хөгжлийн банк зах зээлд нэвтрүүлээд 3 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд  олон хөнгөлөлт, урамшуулал, бэлгийг харилцагчиддаа олгосоор ирсэн билээ. Энэ удаад “UNIONPAY-тэй аялацгаая” урамшууллын 1-р аяныг өнгөрсөн 3-н сарын хугацаанд зарлаж, хамгийн их гүйлгээ хийсэн 6 ялагчийг шалгаруулсан бөгөөд Unionpay картаараа Монголдоо хамгийн их гүйлгээ хийсэн 3-н харилцагч Бээжин хотноо 2 шөнө 3 өдрийн, гадаадад хамгийн их гүйлгээ хийсэн 3-н харилцагч Тайланд улсад 4 шөнө, 5 өдөр амрах эрхийн бичгээ гардан авлаа.

 

 

Энэхүү урамшуулалт аяны 2-р үе үргэлжлэн эхэлж байгаа бөгөөд 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2015 он дуустал хүртэл үргэлжлэх ба Unionpay карт ашиглаж гадаадад хамгийн их гүйлгээ хийсэн 3-н хүнийг Тайландад, Монголдоо хамгийн их гүйлгээ хийсэн 3-н хүнийг Бээжин хотод аялуулах тул Та картаар төлбөр хүлээн авдаг бүхий л байгууллагуудаар картаа ашиглан худалдан авалт хийснээр ялагч болох боломж танд байна.

 

Мөн шинээр карт худалдан авч буй харилцагчиддаа selfie stick бэлгэнд өгч буйг дуулгая.

Хөгжил дэвшилд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих