Мэдээ / Sep 23, 2015

“Монгол улсын Шилдэг Банк” шагналыг гардлаа

“Монгол улсын Шилдэг Банк” шагналыг гардлаа Азийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг өргөмжилдөг “Euromoney Awards for Excellence Asia 2015” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 24 дэх жилдээ зохион байгуулагдаж, “Best Bank in Mongolia” буюу “Монгол улсын Шилдэг Банк” - аар Худалдаа, хөгжлийн банк шалгарлаа.

 

 

Тус арга хэмжээний үеэр Euromoney сэтгүүлээс Худалдаа, хөгжлийн банкийг “500 сая ам.долларын бондоо амжилттай арилжаалж, орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн, ашигт ажиллагаагаа тогтмол нэмэгдүүлдгээс гадна дотоод, гадаадын компани, корпорациудын найдвартай зээлдүүлэгч байж, даатгалын зуучлалын үйлчилгээг шинээр нэвтрүүлэн, олон улсын туршлагатай банкирууд дунд Монгол улсын хамгийн шилдэг арилжааны болон байгууллагын банк гэж үнэлэгддэг Монгол улсын тэргүүлэх банк юм” хэмээн онцгойлон дурдаж, “Монгол улсын Шилдэг Банк” хэмээх хүндтэй шагналыг гардуулсан юм. Өнөөдрийн байдлаар ХХБ-ны нийт актив 5.88 их наяд төгрөгт хүрч , зах зээлийнхээ 26.9% –ийг, өөрийн хөрөнгө 720.24 тэрбум төгрөгт хүрч, зах зээлийнхээ 30.9% –ийг тус тус дангаараа бүрдүүлж байна.

 

 

Хөгжилд тэмүүлж, дэвшилд хөтөлдөг харилцагчиддаа баярлалаа!

Худалдаа,ХөгжлийнБанк


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт