Мэдээ / Aug 20, 2009

“Нарны зам” Тооцооны төв үүд хаалгаа нээлээ

Монгол улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны нийт актив 659.3 тэрбум төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хэмжээ 78.9 тэрбум төгрөг болон өсч, үйл ажиллагааныхаа цар хүрээг өдрөөс өдөрт өргөжүүлэн тэлсээр байна.

ХХБ 2009 онд салбар, тооцооны төвүүдийнхээ тоог нэмэгдүүлэх, өргөтгөхөөр бэлтгэл ажлаа хангаж байгаа ба шинэ оны эхний салхийг хагалж, БЗД-ийн “Sunday” худалдааны төвд “Нарны зам” Тооцооны төв 2009 оны 3 сарын 11-ний билэгт сайн өдөр үүд хаалгаа нээж, харилцагчдаа угтан авах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

“Нарны зам” Тооцооны төв нь харилцагчдад хадгаламж, зээл, харилцах данс, гуйвуулга зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай үзүүлэх бөгөөд БЗД-ийн хүн ам шигүү суурьшсан хөл хөдөлгөөнтэй бүсэд байрлаж буйгаараа онцлог бөгөөд ХХБ-ны цогц үйлчилгээ энэ дүүргийн харилцагчдад улам ойртож байгаа юм.

Нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан 4-р сарыг дуустал харилцах, хадгаламж, карт, гуйвуулгын үйлчилгээг авсан харилцагчиддаа зориулан урамшуулал, гарын бэлгийг гардуулахын зэрэгцээ гүйлгээний шимтгэлээс чөлөөлөх, үнэгүй хадгаламжийн дэвтэр олгох, шинэ карт эзэмшигч болбол тодорхой болзлын дагуу Алтан карт, Лэди картуудаас үнэгүй сонголт хийх зэрэг олон боломжуудыг олгохоор боллоо.    

ХХБ нийслэл болон орон нутагт 26 салбар, тооцооны төвүүдээрээ дамжуулан 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж, харилцагчдын эрэлт хэрэгцээг судлан, эрх ашигт нь нийцсэн, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргаж, зах зээлд нийлүүлэн, уламжлалт бүтээгдэхүүний нөхцлийг сайжруулан ажиллаж байна.

Банкны бусад салбарын хаягийг энд дарж авна уу


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт