Мэдээ / May 26, 2015

18-н настнууддаа хүндэтгэл үзүүлж, банкны шинэ оффистоо хүлээн авлаа

Худалдаа, хөгжлийн банкны хүүхдийн хадгаламж эзэмшдэг хүүхдүүдээс 18-н нас хүрч, хүүхдийн хадгаламжийн хугацаа нь дуусч байгаа харилцагчдаа банкны зүгээс хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Ахиад ирэхгүй арван найман насаар жигүүрлэсэнХарилцагчиддаа хүндэтгэл үзүүлэх энэхүү үйл ажиллагаа ХХБ байгуулагдсаны 25-н жилийн ой, банкны шинэ оффистоо нүүж орсон баярт үйл явдлуудтай давхцсанаараа онцлог байсан бөгөөд 18-н настнуудын төлөөлөл болох 20 хүүхдэд “Junior customer” өргөмжлөл, төгрөг, доллар, юанийн 3-н валют бүхий UnionPay олон улсын карт бэлэглэж, гарын бэлэг, дурсгалын зүйлс гардууллаа. Энэхүү үйл ажиллагаа 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд UnionPay интернэйшнл байгууллага хамтран зохион байгуулснаараа онцлогтой боллоо.

18-н настнуудаас гадна Хүүхдийн хадгаламж эзэмшдэг хүүхдүүдийн төлөөллийг аав ээжийнх нь хамт урин, Банкны шинэ оффисоо танилцуулан, олон улсын жишиг стандартаар тохижуулсан Төв салбарын дотоод үйл ажиллагааг буюу банк хэрхэн ажилладаг талаар танилцуулж, Хүүхдийн баярын бэлэг гардуулсан юм.  

Хүүхдийн баярыг тохиолдуулан, “Эрүүл чийрэг Монгол хүүхдийн төлөө” уриатайгаар Худалдаа, хөгжлийн банкнаас хуучин харилцагчиддаа Хөлбөмбөг, Балетаар хичээллэх 50 хувийн хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлэглэж, харин шинэ харилцагч болж, хадгаламж нээлгэж байгаа хүүхдүүддээ хадгаламжийн дэвтэр үнэгүй өгч, тогтмол шилжүүлгийн үйлчилгээг жилийн турш үнэ төлбөргүй болгосныг дуулгаж байна.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт