Мэдээ / May 01, 2015

Худалдааны санхүүжилтийн зах зээлд тасралтгүй тэргүүлсээр байна

Монгол улсын худалдааны санхүүжилтийн зах зээлийн 55.6 хувийг дангаараа эзэлж буй энэхүү салбарт хамгийн том байр суурийг эзэлдэг Худалдаа, хөгжлийн банкинд олон улсын томоохон байгууллагууд нэр хүндтэй шагналуудаа олгосоор байна.

“Global Finance” сэтгүүл

Best trade finance provider Mongolia

Шилдэг худалдааны санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч

Энэхүү шагнал нь 7 тивийн 84 улс бүрээс шилдэг банкуудыг шалгаруулан, худалдааны санхүүжилтийн зүй зохистой, хүртээмжтэй байдал, гүйлгээний хэмжээ, дэлхийн түвшинд хамрах цар хүрээ зэрэг олон үзүүлэлтийг үнэлдэг нэр хүндтэй шагнал юм.

 


Азийн хөгжлийн банк

Leading Partner bank in Mongolia

Монгол дахь тэргүүлэх хамтрагч банк

Уг шагнал нь Азийн хөгжлийн банк болон Худалдаа, хөгжлийн банкны хамтран ажилласан 5 жилийн хугацаан дахь олон төсөл хөтөлбөрийн үр дүнгээ үнэлэн, мөн Монгол улсын гадаад худалдааг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж буй хэрэг юм.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих