Мэдээ / Mar 16, 2015

Марш тактикийн анхдугаар тэмцээнийг Арилжааны банкуудаас анх удаа зохион байгууллаа

Худалдаа, хөгжлийн банкны 25 жилийн ой болон Монгол цэргийн баяр тохиож буйг угтан Монгол улсын арилжааны банкуудын түүхэнд анх удаа Худалдаа, хөгжлийн банкнаас Хамгаалалт, аюулгүй байдлын ажилтнуудынхаа дунд Марш тактикийн анхдугаар тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд ХХБ-ны Хамгаалалт, аюулгүй байдлын газрын харъяа Биечилсэн хамгаалалтын хэлтсийн 90 гаруй хамгаалалтын ажилтнууд 5 багт хуваагдан, цэргийн бэлтгэл сургуулилт, мэргэжлийн ур чадварыг шаардсан 7 төрлийн бартаат саадыг давж, цэрэгжилтийн өндөр бэлтгэлд ажилладаг гэдгээ харуулсан бөгөөд С.Хишигтөр ахлагчтай Мөнгөн зөөврийн баг тэргүүн байр эзэллээ.

Марш тактикийн энэхүү анхдугаар тэмцээн нь багийн ажиллагааг дэмжих, энэ ойлголтыг хамгаалалтын нийт ажилтнуудад бат суулгах, цэргийн албанд тасралтгүй хийгддэг дасгал сургуулилтанд дасан зохицох бие бялдартай болгох, цаашлаад хамгаалалтын ажлыг цэрэгжилтийн байдалтай хослуулан ажиллах дадлага туршлагыг бий болгох зорилгын дор уламжлал болгохоор тогтсон юм.   

Банкны хамгаалалтын ажилтан нь онцгой орчин нөхцөлд ажилладаг гэдэг утгаараа сахилга зохион байгуулалтыг дээд зэргээр хангасан, хамгаалалт аюулгүй байдлын ажлын арга тактик, ур чадварыг эзэмшсэн, бие бялдар болоод сэтгэлзүйн өндөр хаттай байхын зэрэгцээ харилцааны сайн соёлтой байх шаардлагуудыг тус банкны ажилтнууд өдөр тутамдаа мөрдөн ажилладаг юм.

Түүнчлэн ХХБ-ны хамгаалалтын ажилтнууд нь шударга байдлаараа харилцагчдынхаа талархлыг хүлээдэг бөгөөд харилцагчийнхаа санамсар болгоомжгүйгээр мартсан, орхисон эд зүйлс, бэлэн мөнгө зэргийг тухай бүрд нь эзэнд нь бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгдөг юм. Тухайлбал, 2014 онд 18 төрлийн нийт 754 ширхэг эд зүйлс, мөнгө, бичиг баримт зэргийг олж, эзэнд нь хүлээлгэн өгчээ.

<

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих