Мэдээ / Jan 14, 2015

Бизнес эрхэлдэг хүмүүс зээлд хамрагдахын тулд орлогоо хэрхэн баталгаажуулах вэ? Мобайл пос-н тухай

Сүүлийн үед Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсээс зээлд хамрагдах гэхээр бизнесийн орлогоо нотолж чадахгүй байна гэсэн асуулт нэлээд ирэх боллоо. Тухайлбал

  АСУУЛТ: 

  • Би бэлэн хувцасны лангуу ажиллуулдаг. . банканд зээлийн асуудлаар хандсан бөгөөд орлого, бусад бүх зүйл нь болж байгаа мөртлөө орлогын 70 буюу түүнээс дээш хувийг дансаар дамжуулсан байх ёстой гэсэн шаардлагаар тэнцэхгүй гэсэн хариу хэлж байгаа. . банкинд хадгаламж биш картын данстай, дансаар дамжсан орлого бол болоод байгаа. Гэтэл картын данс тооцохгүй гээд байгаа. Би яавал болох бол хариулж тусална уу. 
  • Сайн байна уу? Би хувиараа наймаа хийдэг. Гэхдээ банкинд орлого, зарлага тооцуулдаггүй. Хөдөө байнга явдаг болохоор банк гэж чирэгдэл болох шаардлага байдаггүй юм аа. Эхнэр маань ажил хийдэг сард 1 сая төгрөгийн цалинтай нийгмийн даатгал төлдөг. Би өөрийн хар дэвтрээрээ орлогоо тооцуулаад эхнэртэйгээ 8 хувийн зээл авч болох уу? 30 хувиа төлөөд байраа захиалчихсан байгаа. 

  ХАРИУЛТ:

   Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс зээл авахад тулгардаг нийтлэг бэрхшээлийг та дээрх асуултуудаас харж болно. Орлого олоод байдаг ч түүнийг нь банк тооцохгүй байна. Учир нь орон сууцны зээл, бизнесээ өргөжүүлэх зээл гэх мэт томоохон дүнтэй зээл хөөцөлдөж эхлэх үед банкууд таны орлогыг хар дэвтэр дээр үндэслэж биш харин дансаар орж гарсан гүйлгээн дээр үндэслэн тооцож эхэлдэг.

 Тэгэхээр та яах ёстой вэ?

Юуны өмнө энэ асуудлыг шийдсэн хоёр хүний түүхийг та бүхэнд мэдээлэл болгон хүргүүлж байна.

Жишээ 1:
   Машины хөгжим суурилуулдаг нэгэн танил маань Auto Plaza дээр машины хөгжим зардаг газрын 1 хөгжмийг хүний машинд суулгаж өгсөн нэг удаагийн үйлчилгээний хөлсөнд тухайн газраас 15-20 мянган төгрөг авдаг байжээ. Банкны зээлд хамрагдах гэхээр орлогоо бэлнээр авдаг тул түүнд үзүүлж харуулах зүйл эхэндээ байсангүй. Харин миний зөвлөсний дагуу банкинд данс нээлгүүлээд өдрийн эцэст ажлын хөлсөө авахдаа бэлнээр биш данс руугаа шилжүүлэн авдаг болсон бөгөөд 9 сарын дараа гэхэд 8% зээлд хамрагдсан юм.

Жишээ 2:
   Сөөхий дээр гутал зардаг нэгэн эмэгтэй мөн л адил зээл авах гэхээр дээрхийн адил зовлонтой байсан бөгөөд харин мобайл пос буюу хүмүүсийн картаар төлж байгаа төлбөрийг гар утсаа ашиглан авдаг болсоноос хойш банк ч орлогыг нь хүлээн зөвшөөрч, том дүнтэй зээлэнд хамрагдах болсон юм.

МОБАЙЛ ПОС – ТАНЫ АСУУДЛЫГ ШИЙДНЭ

Тэгвэл бизнес эрхэлдэг хүмүүс заавал банк явахгүйгээр орлогоо дансандаа төвлөрүүлэх, банкинд нотлох ямар боломж байгааг судлахаар бид энэхүү Мобайл Пос-ыг зах зээлд нэвтрүүлээд байгаа ХХБ-г зорьсон юм.

    Өнөөдөр Монголд 3,5 сая карт гүйлгээнд ашиглагдаж байгаагаас харахад карт ашигладаг хүн бүр бараг 2 карттай болчихоод байна. Түүгээр дамжуулан төлдөг төлбөрийн дүн жил тутам өссөөр 5,8 их наяд төгрөгт хүрээд байна. Гэтэл уламжлалт ПОС төхөөрөмж буюу супермаркетэд ихэвчлэн байдаг карт уншигч нь үнэтэйгээс гадна нэмэлт тоноглол шаарддаг тул дээр дурдсан Сөөхий дээр гутал зардаг эмэгтэй шиг хүмүүс шууд аваад ашиглахад боломжгүй байдаг. Үр дүнд нь харилцагчаа АТМ рүү явуулах зэрэг хүндрэл улам их гарах болсон. 

   Тэгвэл орчин үед энэ бэрхшээлийг хялбархан даван туулсан нэгэн шийдэл гарч ирсэн нь энэхүү Мобайл Пос бөгөөд ухаалаг утастай хүн бүр түүнийг шууд утсандаа залган ашигласнаар хүмүүсийг ийш тийш нь гүйлгэлгүй, картаар төлбөрөө төлж байгаа хүмүсийн төлбөрийг шууд хүлээн авч, банкны дансандаа орлогоо хуримтлуулах боломжтой болжээ. Ингэснээр тооцоо хийх, орлого зарлагаа хянах улмаар банкинд зээлийн хүсэлт гаргахад нэн амар болсон.

   ХХБ-ны хувьд энэ төхөөрөмжийг бизнес эрхлэгч нарт 150,000 төгрөгөөр нийлүүлж байна. Зарим банкуудад харьцангуй хямд ч байна. Гэхдээ цахим гүйлгээ буюу карт, гар утсаар хийж буй гүйлгээний хувьд нууцлал, аюулгүй байдал хамгийн чухал асуудал болон гарч ирдэг бөгөөд үүнийг олон улсад нууцлал, аюулгүй байдлын стандарт хангасан төхөөрөмжийг ашиглах замаар шийдвэрлэдэг байдаг. Тэгвэл ХХБ-ны нийлүүлж буй Мобайл Пос төхөөрөмж нь төлбөрийн картны нууцлал аюулгүй байдлын олон улсын стандарт болон PCI DSS болон EMV level 1,2 шаардлагуудыг бүрэн хангаснаараа давуу талтай юм. Нууцлал, аюулгүй байдлын шаардлагыг хангасан тул хэрэглэхэд найдвартайн зэрэгцээ, чип бүхий ОУ-ын картуудыг ч уншдаг ажээ.

2009 онд АНУ-д анх нэвтэрч эхэлсэн энэ төхөөрөмж өдгөө 6 сая гаруй жижиг худалдааны цэгүүдэд ашиглагдаж байгаа бөгөөд хэрэглэгч нарын дунд явуулсан судалгаагаар тэдний борлуулалтыг 20% нэмэгдүүлсэн тооцоо гарчээ.

    Банкинд оочерлохгүйгээр орлогоо дансандаа төвлөрүүлэх, хянах, олсон орлого зарлагаа банкинд хялбархан нотлох, хамгийн гол нь худалдан авагчаа чирэгдүүлэхгүйгээр борлуулалтаа өсгөх энэ боломжийг бизнес эрхлэгч та ч гэсэн ашиглаад үзээрэй.

Энэ үйлчилгээг сонирхож байвал та тус банкны 1900-1977 утсаар холбогдоно уу.

Таны бизнест амжилт хүсье!

Эх сурвалж: Mongo.mn

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих