Мэдээ / Feb 26, 2013

“Coal Mongolia 2013” Олон улсын чуулга уулзалтанд ХХБ 3 дахь жилдээ амжилттай оролцлоо

“Coal Mongolia 2013” Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын чуулган нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж Азийн бүс нутагт Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.

Худалдаа Хөгжлийн Банк нь уг чуулга уулзалтанд “Bank of the Event” спонсороор 2011 оноос одоог хүртэл тасралтгүй оролцож байгаа бөгөөд ХХБ-ны ерөнхийлөгч Рандольф Коппа “Нүүрсний зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар” сэдвээр сонирхолтой илтгэлийг танилцууллаа. Чуулган 2 өдрийн турш буюу 2-р сарын 21,22-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт