Мэдээ / Feb 25, 2013

“Finance Mongolia 2013”- Монголын санхүүгийн анхдугаар үзэсгэлэн семинарт манай банк оролцлоо

“Дэлхийн худалдааны төв Улаанбаатар” ТББ, Мишээл групп, Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын Хөрөнгийн Биржтэй хамтран зохион байгуулсан “Finance Mongolia” үзэсгэлэн семинарт 2-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд ХХБ хамтран ажиллаа.

Уг Санхүүгийн анхдугаар үзэсгэлэн семинарт Монгол Улсын Санхүүгийн зах зээлд оролцогч бүхий л байгууллагууд болох брокер диллерийн компани, арилжааны банкууд, даатгалын байгууллага, аудит, хөрөнгийн үнэлгээний итгэмжлэгдсэн байгууллага, банк санхүүгийн байгууллагууд оролцлоо. Эдгээр байгууллагууд харилцагч иргэдтэй бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ холбогдон, түүнчлэн санхүүгийн талаарх мэдлэг, мэдээлэл олгох сургалтуудыг зохион байгуулж, үнэт цаас, хувьцаа, даатгал, банк санхүүгийн өргөн мэдлэг олголоо хэмээн зохион байгуулагчид дүгнэж байна. Үзэсгэлэн семинарын хүрээнд иргэдэд "Хөрөнгийн зах зээл, үнэт цаасны тухай", "Форекст хэрхэн амжилт гаргах тухай" сургалтууд үнэ төлбөргүй явагдсан юм.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих