Худалдаа, хөгжлийн банк нь 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монголбанкин дээр анх удаа зохион байгуулагдсан “Гадаад худалдааны санхүүжилт” сэдэвт зөвлөгөөнд амжилттай оролцлоо.
Энэхүү зөвлөгөөний хамтран зохион байгуулагчаар Монголбанк, МҮХАҮТ, Гаалийн ерөнхий газар, Ложистикийн холбоо болон бусад арилжааны банкууд оролцсон бөгөөд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад гадаад худалдааны санхүүжилтийн талаарх ойлголт, мэдлэг мэдээллийг хүргэх, улмаар Монгол Улсын гадаад худалдааны санхүүжилтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үр ашгийг сайжруулах үндсэн зорилготой юм.
Зөвлөгөөнд ХХБ-ны Олон улсын банкны газрын захирал Б.Эрхэмбаяр “Гадаад худалдааны аккредитивийн хэрэгслийг ашиглах ба түүний давуу талууд” сэдэвт илтгэлийг тависан билээ.
Түүнчлэн хамтран зохион байгуулагчид гадаад худалдааны санхүүжилтийн талаарх ойлголт, цогц мэдлэгийг сайжруулах зорилгоор “Гадаад худалдааны гэрээ байгуулахад анхаарах асуудлууд, маргаан шийдвэрлэх”, “Гадаад худалдааны гаалийн бичиг баримт бүрдүүлэлт”, “Худалдаа тээврийг хөнгөвчлөхөд логистикийн гүйцэтгэх үүрэг, өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” зэрэг сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн ба иргэд, аж ахуйн нэгж, банк болон бусад байгууллагын 260 гаруй төлөөлөл оролцсон чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.