Тээврийн санхүүжилтийн зээлийн эрх нь Импортлогч, гадаад худалдаа эрхлэгч байгууллагад зориулсан, түүний гадаадаас бараа, бүтээгдэхүүн татан авалтын Тээвэрлэлтийн төлбөр болон Гаалийн төлбөрийг санхүүжүүлэх зорилготой бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл Тээвэр зуучлагч компани, Гаалийн байгууллагууд болон Импортлогч байгууллагын хоорондын төлбөр, тооцоог санхүүжүүлнэ.
Тээвэрлэгч (Ложистикийн компани) |
Импортлогч (Гадаад худалдаа эрхлэгч байгууллага) |
- Богино хугацаанд тээвэрлэлтийн төлбөрөө найдвартай авах. - Авлагаа хүлээлгүй дараагийн захиалгаа хийснээр захиалгын тоогоо нэмэх. - Найдваргүй авлагаа бууруулах. - Бизнесийн орлогоо нэмэгдүүлэх. |
- Импортын бараа материалын татан авалтын эргэлтээ түргэсгэх. - Борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх. - Тээврийн зардлаа банкны зээлийн уян хатан нөхцөлөөр санхүүжүүлэх. - Тээврийн зардлаа хугацаандаа найдвартай төлөх. - Тээвэр ложистик талд өглөг үүсэхгүй. - Гаалийн төлбөр |
*Зээлийн эрхийг Импортлогч буюу Ложистикийн компаний захиалагчид олгох бөгөөд Ложистикийн компани нь зээл Хамтран ажиллах гэрээ байгуулна.
Харилцагч та зээлийн эрхээ доорх 2 нөхцөлөөр ашиглах боломжтой. Үүнд:
Шугамын зээлийн нөхцөл |
|
Зээлийн хэмжээ |
500,000,000 (таван зуун сая) төгрөг хүртэл |
Зээлийн хугацаа |
12 сар хүртэл |
Зээлийн хүү |
20.4% хүртэл |
Эргэн төлөлтийн нөхцөл |
Нэхэмжлэлийн эсрэг олголтын бүрийн эргэн төлөлт 30-75 хоног |
Ашиглаагүй зээлийн үлдэгдэлд бодогдох хүү |
0% |
Үндсэн барьцаа хөрөнгө |
Бараа материалын үлдэгдэл болон Ложистикийн компани дээрх Замд яваа бараа материал байна. |
Төлбөрийн баталгаа гаргуулах тохиолдолд баталгааны нөхцөл |
|
Баталгааны эрсдэлийн шимтгэл |
6% |
Зээлдэгчид тавигдах шаардлага
Тээвэрлэгч буюу Ложистикийн компанид тавигдах шаардлага
Зээлдэгчийн бүрдүүлэх материал, түүнийг хүлээн авах
Тээвэрлэгч буюу Ложистикийн компаний бүрдүүлэх материал