Мэдээ / Sep 09, 2022

БАЙРТАЙ, ХАДГАЛАМЖТАЙ ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ АЯН 2022 ОНЫ ТУРШ ҮРГЭЛЖИЛНЭ

Хуримтлал хүний хүсэл зорилго, мөрөөдөл тэмүүллийн ташуур байх ёстой. Зорилго хуримтлал хоёр маань нэг нэгнээ хурцалж, хоорондоо эргэх холбоо үүсгэдэг. Зорилгынхоо төлөө хуримтлуулна, хуримтлалдаа урамшиж хүч авах жишээтэй.
 

Тэгвэл Худалдаа, хөгжлийн банкны  “Хуримтлалтай Монгол” аян үргэлжилсээр байна. Энэхүү аянаараа дамжуулан бид “Хуримтлалтай Монгол” иргэдийг бий болгохыг зорьж байгаа билээ. 2022 оны турш ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ 2022 үргэлжлэх бөгөөд 2022-03-01-ээс 2022-08-31-нийг дуустал 2 үе шаттай явагдаж амжилттай өндөрлөсөн. Ингээд бид бүхэн 130 харилцагчийнхаа мөнгөн хадгаламжийг урамшуулж 1 азтай харилцагчдаа 1 өрөө байрыг гардуулан, 1 харилцагчдаа 50 сая төгрөгийн үнэ бүхий зуслангийн байрыг өгөөд байна.

Харилцагч та 2022.09.01 - 2022.12.31-ний хооронд 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламж шинээр нээн, хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд урамшууллын 1 эрх авч 10 хоног тутамд тодруулах азтай  30 харилцагчийн нэг болоорой. Мөн Супер урамшуулал болох 1 өрөө БАЙРНЫ ЭЗЭН болох ч боломжтой. 

 

Ямар урамшуулалтай аян бэ?
10 хоног тутам 1,000,000₮-ийн хадгаламжийн эрх 2 хүн; 500,000₮-ийн хадгаламжийн эрх 5 хүн;  300,000₮-ийн хадгаламжийн эрх 8 хүн; 100,000₮-ийн хадгаламжийн 15 эрх нийтдээ 30 харилцагчийг тодруулах ба аяны эцэст нэг азтай харилцагч супер урамшуулал 1 ӨРӨӨ БАЙРНЫ эзэн болно.


Сар бүрийн 10, 20, 30-ны өдөр өмнөх 10 хоногийн урамшууллын дугаар үүсч тохирлыг 5, 15, 25-ны өдөр явуулах ба  азтай 30 урамшууллын эздийг банкны FB хуудсаар тодруулж байх болно. Супер урамшуулал 1 ӨРӨӨ БАЙРНЫ эзнийг 2023 оны 1-р сарын 10 өдөр Боловсрол ТВ-р тодруулна.


Урамшууллын эрх хэрхэн авах вэ?
Та дараах байдлаар хадгаламждаа хуримтлал нэмэх, эсвэл хугацаагаа сунгах, мөн шинэ хадгаламж нээснээр урамшууллын аянд оролцох боломжтой болно. Үүнд:

  • Шинээр 6 сар ба түүнээс дээш хугацаатай нээсэн хадгаламжийн 100,000₮ тутам;
  • Хадгаламжаа 6 сар ба түүнээс дээш хугацаагаар сунгасан 100,000₮ тутам;
  • Хугацаагүй хадгаламжаа 6 сар ба түүнээс дээш хугацаагаар сунгасан 100,000₮ тутам;
  • 6 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламжиндаа нэмсэн 100,000₮ тутам тус бүр 1 урамшууллын эрх олгоно.

Урамшууллын эрхээ хэрхэн шалгах вэ?

  • TDB Online аппликейшний Урамшуулал цэснээс хэдэн ширхэг урамшууллын эрхтэйгээ харах боломжтой. Гүйлгээ хийсэн өдрийн маргааш нь урамшууллын эрхээ шалгаарай;
  • TDB Online аппликейшний Урамшуулал цэсэд хандан банканд бүртгэлтэй мэйл хаягруугаа урамшууллын дугаараа авах боломжтой;
  • Мөн харилцагч та урамшууллын эрхээ ЭНД дарж шалгах боломжтой.

 Анхаарах зүйлс:

  • 10 хоног бүр цуглуулсан урамшууллын эрхээрээ зөвхөн тухайн 10 хоногийн урамшуулалд оролцох эрхтэй.
  • Аяны 10 хоног тутамд цуглуулсан урамшууллын эрхээр 1 өрөө байрны супер урамшуулалд хамрагдах ба хэрэв таны хадгаламж 2022.12.31-ний өдрийн байдлаар хугацаагүй хадгаламж эсвэл 6 сараас бага хугацаатай хадгаламж болсон тохиолдолд цуглуулсан бүх эрх хүчингүй болж супер урамшуулалд оролцохгүй болохыг анхаараарай.
  • Таны хадгаламжийн дансандаа хийсэн орлогын дүнд харгалзуулан өдөр бүр урамшууллын эрх олгох ба урамшууллын эрхээ тухайн гүйлгээ хийсэн өдрийн дараагийн өдөр нь шалгах боломжтой. Хэрэв хадгаламжийн дансаа цуцалбал танд олгогдсон бүх урамшууллын эрх хүчингүй болно.
  • Харилцагчийн хадгаламжийн үлдэгдэл тохирол эхлэх өдрийн үлдэгдлээс буурсан тохиолдолд урамшууллын эрх олгохгүй.

Яг өнөөдрөөс, яг одооноос л хуримтлуулж эхлээрэй. ХХБ харилцагчдадаа санхүүгийн дарамтгүйгээр хуримтлуулах дадал суулгах зорилготой “Хялбар хуримтлал” үйлчилгээг нэвтрүүлсэн. Хялбар хуримтлал үйлчилгээний талаар мэдээллийг эндээс авна уу.


Хуримтлалтай Монгол
Худалдаа, хөгжлийн банк


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт