Мэдээ / Jun 02, 2022

Монгол Улсын банк санхүүгийн салбарын 16,000 гаруй ажилтанд баярын мэнд хүргэе!

Монгол Улсад банк, санхүүгийн тогтолцоо бэхжин, хөгжихөд хувь нэмрээ оруулж ирсэн банкны салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, харилцагчид Та бүхэнд “Банкны ажилтны өдөр”-ийн мэндийг хүргэе! Өнөөдөр Монгол улсад орчин цагийн банкны салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ой, хоёр шатлалт банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 31 жилийн ой тохиож байна.

 

 

Монгол Улсын банк санхүүгийн салбарт нийт 16,000 гаруй ажилтан байгаагаас 2,200 орчим нь ХХБ-ны банкирууд билээ. Өнөөдөр, банкны ажилтны баярын өдрөөр ХХБ-ны 2022 оны 1-р улирлын шилдэг 20 ажилтан Вьетнам улс руу аялахаар ЧХОУНБ-аас хөдөлж байна. Энэхүү аяллын буухиа тасралтгүй үргэлжлэх бөгөөд улирал бүр шилдэг 20 ажилтан гадаадаар аялах болсон юм. Мөн өнгөрсөн удаад 2021 оны шилдэг ажилтнуудаа Дубай хотоор аялуулсан билээ.

 

 

ХХБ, банкны үнэт зүйлс болон ажилтнууддаа TDB соёлыг таниулан хоногшуулж, тав тухтай орчинд нэгэн зорилго, нэгдмэл тэмүүлэлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхаарч ажилладаг. 

ЭРҮҮЛ МЭНД: Жил бүр ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл мэндийн багц” шинжилгээнд хамруулж байна. Мөн ковид-19 цар тахлын үед давхардсан тоогоор нийт 16000 гаруй удаа түргэвчилсэн шинжилгээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан юм.

 

 

СУРГАЛТ ХӨГЖИЛ: Банкны стратеги, сургалт хөгжлийн бодит хэрэгцээнд үндэслэн гадаад, дотоодын сургалтад ажилтнуудаа тогтмол хамруулж мэдлэг ур чадварыг нь хөгжүүлж байна. Мөн  гадаад, дотоодын их дээд сургуульд суралцахад нь зориулж тэтгэлэг олгодог. Сүүлийн нэг жилийн байдлаар л гэхэд давхардсан тоогоор 15 мянга гаруй ажилтнаа 28 төрлийн 300 гаруй удаагийн сургалтад хамруулжээ.

 

 

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ: Улирал бүр банкныхаа ашигт ажиллагааг нэмэгдүүлж, баг хамт олноо манлайлан ажилласан ажилтнуудаа салбарын шагнал, байрны урьдчилгаа, гадаад аялал зэргээр  урамшуулж байна.

 

 

УЯН ХАТАН ЦАГ: Бид олон улсын банк, платформ банк болох зорилгынхоо хүрээнд эхний ээлжид Мэдээллийн технологийн газрын 100 гаруй ажилтнуудын ажиллах таатай орчин, чөлөөтэй сэтгэх боломжийг бүрдүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж "Уян хатан ажлын цаг"-н систем нэвтрүүлээд байна.

 

 

СПОРТ: Жил бүр банкнаас Сагсан бөмбөг, Хөлбөмбөг, Гар бөмбөг, Байт харваа, Шатар, Ширээний теннис, Усан сэлэлт, Марафон, E-sport зэрэг төрлүүдээр “Cпорт наадам” зохион байгуулдаг. Тус тэмцээнүүдэд дунджаар 550 гаруй ажилтан тогтмол оролцдог билээ. 

 

 

MENTORSHIP: ХХБ-ны мэдлэг туршлага, ур чадвараараа манлайлагч, мэргэжлийн банкируудын тусламжтайгаар шинэ залуу ажилтнуудаа чадавхижуулах, хувь хүний болон мэргэжлийн чадамжуудыг нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд зориулан MENTORSHIP хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

 

КЛУБ: Ажилтнуудаа хүсэл сонирхлоор нь нэгтгэж, дотооддоо 5 төрлийн сайн дурын клубын үйл ажиллагаа явуулж байна. Залуус чөлөөт цагаа хамт олонтойгоо зөв боловсон, зугаатай өнгөрүүлэхэд эдгээр клубүүд тусалдаг.

 

 

 

Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсын ууган банкны хувьд салбартаа анхдагч, бусдадаа үлгэрлэгч байхыг зорьдог. Цоо шинэ, анхдагч, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, нийгмийн хариуцлага, гадаад харилцаа, хүний нөөцийн бодлого зэргээрээ 30 гаруй жил манлайлж ирсэн нь бидний бахархал билээ.

Монгол Улсад банк, санхүүгийн тогтолцоо бэхжин, хөгжихөд хувь нэмрээ оруулж ирсэн банкны салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, харилцагчид Та бүхэнд “Банкны ажилтны өдөр”-ийн мэндийг хүргэе!

 

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих