Мэдээ / May 04, 2022

Хуримтлалтай Монгол аяны урамшууллын дугаараа хэрхэн шалгах вэ ?

 

ХХБ-с жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хуримтлалтай Монгол аян үргэлжилж байна. Энэ удаагийн тохиролд 9.01 - 12.31-ний өдрийн хооронд 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламж нээсэн болон хадгаламждаа нэмсэн 100,000₮ тутамд цуглуулсан эрхээрээ оролцоно. 10 хоног тутамд азтай 30 харилцагчийг урамшуулах бөгөөд эдгээр харилцагч нар маань 1 сард тодруулах 122 м.кв бүхий ТАУН ХАУС-ны эзэн ч болох боломжтой.

 

 
1. TDB Online аппликейшний УРАМШУУЛАЛ цэс рүү орох.
2. Хуримтлалтай Монгол урамшуулалт аяныг сонгох.
3. Урамшуулалд хамрагдах эрхийн тоог харан ИЛГЭЭХ товчийг дарснаар урамшууллын дугаар бүртгэлтэй и-мэйл хаягт автоматаар илгээгдэнэ.
4. Мөн харилцагч та урамшууллын эрхээ ЭНД дарж шалгах боломжтой.
 

 

 Хэрэв Та Хуримтлалтай Монгол аянд хамрагдаж амжаагүй байвал яг одоо ХХБ-ны салбар, тооцооны төвүүд болон дижитал сувгуудыг ашиглан хугацаатай хадгаламжийн дансаа нээгээрэй. Хадгаламждаа хийсэн 100,000₮-ийн орлого тутамд урамшууллын 1 эрх олгоно. Энэхүү эрхээрээ урамшууллын тохиролд оролцож 100,000₮-1,000,000₮-р хадгаламжаа нэмэгдүүлэх боломжтой. Мөн 1 сард тодруулах  122 м.кв бүхий ТАУН ХАУС-ны эзэн ч болох боломжтой. Урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

 

ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт