Мэдээ / Apr 19, 2022

ХХБ “ХЯЗГААРГҮЙ МӨРӨӨДӨЛ” ТӨСЛИЙНХӨӨ ХҮРЭЭНД 150,000 ГАРУЙ ХҮҮХЭД ЗАЛУУСЫН БОЛОВСРОЛД ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ

  Орхон аймгийн 5-р сургуулийн багш, сурагчид

Худалдаа хөгжлийн банк хүүхэд багачуудын тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийх, мөн эрдэм мэдлэгтэй зөв хүн болж өсөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Хязгааргүй мөрөөдөл” төслөө амжилттай хэрэгжүүлсээр байна. Энэ удаад нийслэлийн ерөнхий боловсролын 133, 146-р сургууль болон Орхон аймгийн 5-р сургуулийн номын санг тохижуулж, номын фондыг нь баяжуулж өглөө.

 

  Орхон аймгийн 5-р сургуулийн багш, сурагчид

Номын сонголтыг сургуулийн багш, номын санчдын хүсэлтийн дагуу сурагч хүүхдүүдийн сонирхолд нийцсэн танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх чиглэлээр бүрдүүлсэн. Мөн багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг чадварыг хөгжүүлэх номууд ч цөөнгүй багтсан. Ийнхүү төслийн хүрээнд нийт 50 сургуулийн 150,000 гаруй хүүхэд залуус, 5500 гаруй багш сурган хүмүүжүүлэгчдийн боловсролд хувь нэмрээ оруулаад байна.

 

  Нийслэлийн 146-р сургуулийн багш, сурагчид

“Хязгааргүй мөрөөдөл” төсөл нь хүүхдийн боловсрол, эрүүл мэнд болон хүүхдийн эрхийг хамгаалах гэсэн 3 чиглэлд анхаарч ажилладаг. Үүний нэг нь номын сан тохижуулах, номоор баяжуулах ажил юм. Төсөл цаашид ч үргэлжлэн ерөнхий боловсролын 300-н сургуулийн номын санг тохижуулах төлөвлөгөөтэй байна. Энэ нь 540 мянга гаруй хүүхэд, өсвөр үеийнхний мэдлэг боловсролд бодитой хөрөнгө оруулалт болох билээ. Сурагч хүүхдүүд маань Монголын ирээдүйг гэрэлтүүлж, олон салбар чиглэлээр дэлхийд дурсагдана гэдэгт итгэлтэй байна.

 

  Нийслэлийн 133-р сургуулийн багш, сурагчид

 

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих