Мэдээ / Apr 15, 2022

ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ АЯНЫ ЭХНИЙ САРЫН УРАМШУУЛЛЫН 25 ЭЗЭН ТОДОРЛОО

Хуримтлалаа нэмэгдүүлж Хуримтлалтай Монгол Урамшуулалт аянд оролцоод урамшууллын эзэн болсон 1 сартай бяцхан #Маамуугаас эхлээд 80 настай азай бууралдаа халуун баяр хүргэе.


 

1,000,000₮-н Урамшууллын эзэн болсон харилцагчийн сэтгэгдлээс:

2008 оноос эхлэн Худалдаа хөгжлийн банкаар үйлчлүүлж байгаа. Энэ оноос Хуримтлалтай Монгол аян эхлээд хуримтлалын дансаа нээж хуримтлал үүсгэж эхэлсэн. Ингээд урамшууллын эзэн болсондоо маш их баяртай байна. Банкнаас залгаж хэлэхэд үнэхээр итгээгүй бүхэл бүтэн 1 сая төгрөг гэхээр шоконд орсон. Би хуримтлалыг бага гэлтгүй хийж хуримтлуулахыг зорьдог, хүүхдийн хичээл сургалтын төлбөр гээд тодорхой хэмжээний гэнэтийн болон томоохон төлбөрүүдэд маш их нэмэр болсон учир хадгаламж ямар чухлыг биеэрээ мэдэрсэн. Цаашид ч гэсэн би болон манай гэр бүл хуримтлуулсаар байх болно оо. Маргааш би бүх ач зээ нартаа Маамуу хадгаламжийн дансыг нь нээнэ гэж бодож байна. Маш олон хүмүүс азтан болох болтугай. Та бүхэнд баярлалаа.

 

 

Та бүхэн 6 сараас дээш хугацаатай хадгаламж нээсэн, хадгаламждаа орлого хийсэн 100,000₮ тутамд урамшууллын 1 эрх авч сар бүрийн 25 азтай харилцагчийн 1 болохоос гадна 7 сард тодруулах 1 өрөө байрны эзэн болох боломжтой.

 

ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт