Мэдээ / Nov 30, 2021

Худалдаа, хөгжлийн банк 2022 оны тогтвортой санхүүжилтийн “манлайлагч байгууллага”-р тодорлоо

Монголын тогтвортой санхүүгийн (ТоС) форум нь “Эерэг өөрчлөлтийг санхүүжүүлье!” сэдвийн дор долоо дахь жилдээ 2021 оны 11-р сарын 17-оос 25-ны өдрүүдэд биет болон цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хангах, эрүүл, аюулгүй, ээлтэй ирээдүйг цогцлооход төр, хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэн бэхжүүлэх зорилготойгоор Монгол Улсын банк, санхүүгийн салбарын бодлого тодорхойлогчид болон бизнесийн байгууллагууд, мэргэжилтнүүд, иргэний нийгмийн төлөөллүүд, удирдах түвшний төлөөлөгчид доорх сэдвийн хүрээнд салбар хуралдаан болон нэгдсэн форумд идэвхтэйгээр оролцов. Үүнд:

 

  • Жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн салбар

Дэд хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчид жендэрийн эрх тэгш бус байдлаас үүсч буй асуудал бэрхшээлүүдийг тодорхойлон хэлэлцэж жендэрийн эрх тэгш байдлыг санхүүгийн салбарт жендэрийн бодлого, журам боловсруулах, жендэрийн хороо байгуулах, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй санхүүгийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх замаар бий болгох боломжтойг тодорхойлов. Мөн зөвхөн банк, санхүүгийн байгууллага төдийгүй төрийн зөв бодлого шийдвэр, зохицуулагч байгууллагуудын шаардлага, хувийн хэвшлийн сайн дурын санаачлага, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж оролцогч талуудыг чадавхжуулах ажил нэн шаардлагатайг тэмдэглэв.

  • Эрчим хүчний хэмнэлттэй сууцны санхүүжилт

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд амьдарч буй 200’000 өрхийг ямар барилгад амьдруулах, хэрхэн санхүүжүүлэх болон ямар бодлогын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх талаар хэлэлцэв.

  • Текстилийн салбарын тогтвортой санхүүжилт

Текстилийн үнэ цэнийн сүлжээ буюу бэлчээрээс эхлээд малын тавлаг байдал, малчин өрхийн амьжиргаа, үйлдвэрлэлийн процесс, эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт очоод хаягдах хүртэл үйл явцыг бүхэлд нь тогтвортой санхүүжүүлэхийн тулд цаашид ямар ажлуудыг оролцогч талууд ямар үүрэгтэйгээр хэрэгжүүлэх талаар хэлэлцэв.

  • Санхүүгийн салбар дахь уур амьсгалын эрсдэлийг үнэлэх нь

ХХБ 2022 оны тогтвортой санхүүжилтийн “Манлайлагч байгууллага”-аар шалгарч шилжин явах тугийг хоёр дахь удаагаа бахархалтайгаар хүлээн авлаа.

 

 

ХХБ нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд “Хөгжил дэвшилд хамтдаа” уриатайгаар Монгол улсын дэвшил бүхнийг манлайлан ажиллаж ирсэн бол 2050 он хүртэлх 30 жилийг дэлхий нийтэд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх замаар тогтвортой хөгжилд хүрэх чухал үе хэмээн харж, “Тогтвортой хөгжилд хамтдаа” уриан дор стратегийн бодлого төлөвлөлтөө шинэчлэн тодорхойлсон билээ. ХХБ 2018 онд ТоС Манлайлагч байгууллага хэмээх хүндтэй үүргийг хүлээн ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл гүйцэтгэсэн ажлууд, хуримтлуулсан туршлагаа дайчлан Монгол Улсад тогтвортой санхүүжилтийг шинэ түвшинд гарган хөгжүүлэхүйц үр нөлөө бүхий ажлуудыг хамтран эхлүүлж, манлайлан ажиллах болно.

 

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт