Өндөр хөгжилтэй улс орнуудын тодорхойлсноор шинжлэх ухаан, технологи, инновац нь эдийн засаг болон нийгмийн хөгжилд нөлөө үзүүлэх гол хүчин зүйлд тооцогддог. Монгол улсын ууган, тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын стандарт, дэвшилтэт шийдэл бүрийг анхлан нэвтрүүлсээр ирсэн.
Энэ ч жишгээр 2005 онд Интернэт банкны үйлчилгээг нэвтрүүлсэн ба 2015 онд анхлан гадаадад ажиллаж, амьдарч Монголчууддаа зориулан зайнаас данс нээх үйлчилгээг нээж цахимжуулалтын ажил эрчимтэй хийгдсэн.
Мөн ХХБ-ны онлайн аппликейшн нь банк, даатгал, үнэт цаас гэсэн санхүүгийн 3 тулгуур баганын үйлчилгээг хослуулан, цогц байдлаар ашиглах боломжийг олгодог. Энэ ч утгаар Монголын хамгийн олон функцийг агуулсан, аюулгүй найдвартай цахим банкны үйлчилгээ болсноор ХХБ-ны харилцагчид цахим шилжилтэд бусдаас түрүүлж алхаж байдаг.
Үүнээс гадна ХХБ-аар дамжуулан цалингаа авдаг харилцагч Та https://bit.ly/3iOkmvm холбоосоор дамжуулан цалингийн зээлийн хүсэлтээ зайнаас илгээх боломжтой юм. Цаашлаад кредит карт, автомашин, орон сууцны зээл зэрэг иргэдийн бүх төрлийн зээлийн хүсэлтийг зайнаас авч, шийдвэрлэх боломжийг ХХБ зах зээлд анхлан нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Ингэснээр ХХБ-ны иргэдийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээ бүрэн цахимжсан, цахим банк болж буйг харилцагч, хамтрагчдадаа дуулгахад таатай байна.
ХХБ эдгээр цахим шийдлээ ашиглан Финтек болон бусад байгууллагуудтай харилцан ашигтай хамтран ажиллаж, нээлттэй банк байдлаар улам өргөжүүлэн ажиллах болно.